Ачиж, журамлах талаар жолооч нарт хүргэх мэдээ

2017 оны 09 сарын 04

Авто замын хөдөлгөөнд саад учруулж, замын хөдөлгөөний дүрэм зөрчин байрлуулсан авто машиныг Нийслэлийн Засаг даргын2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/601дугаартай "Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах тухай" захирамжийн дагуу  8-р сарын 28-ны өдрөөс эхлэн ачиж, журамлана.

Шинэчлэгдсэн журмаар замын цагдаагийн алба хаагч нар тусгай тэмдэглэл бүхий наалтыг тээврийн хэрэгсэлд наах ба уг наалт байхгүй тээврийн хэрэгслийг ачиж зөөвөрлөхгүй гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top