09.05-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

2017 оны 09 сарын 04

 

Малчид, тариаланчид, иргэдийн анхааралд: Өнөө шөнө зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний бороо орж, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүхэн хонохыг анхааруулж байна.

2017.09.05-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар бороо, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө сэрүүсч 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 19-24 градус, бусад хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

2017 оны 09 дүгээр сарын 06-наас 09 дүгээр сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 8-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар, 9-нд нутгийн төв хэсгээр бага зэргийн бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 7-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 9-нд нутгийн баруун хагаст сэрүүснэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top