Баян-Өлгийд ”Кувейт хотхон” байгуулагджээ

Монгол-Кувейтийн хамтын ажиллагааны хүрээнд тус улсын буцалтгүй тусламжаар Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж  буй 35 айлын сууц бүхий хотхоны барилгын ажил дуусч, ашиглалтад өгөхөд бэлэн болжээ.

Нийт төсөвт өртөг нь 277,835 ам доллар болох тус хотхонд эхний ээлжинд, 2016 оны 07 дугаар сард  болсон үерийн гамшигт нэрвэгдэж гадаад, дотоодын тусламжид хамрагдаж чадаагүй 26 өрх орон нутгийн санал болгосноор, мөн  амьжиргааны түвшин доогуур есөн өрхийг хандивлагчид өөрсдөө сонгож  байраар хангах юм.. 

 Хотхон  нь тус бүр 600 метр кв газар бүхий 9х5 метрийн  хэмжээтэй 35 байшин, 100 хүний багтаамжтай сүм, гурван гүний худаг, зургаан хүн нэгэн зэрэг үйлчлүүлэх боломж бүхий халуун усны газраас бүрдэж буй юм. Төсөл хэрэгжүүлэгч, аймгийн Улаан Загалмайн Хорооноос өгсөн мэдээллээр хотхоныг энэ сарын 18-ны өдөр ашиглалтад өгөхөөр урьдчилан төлөвлөөд байна.

Дашрамд сонирхуулахад, Кувейт Улсын ЭСЯ нь 2015 оноос тус аймагт тусламжийн гараа сунгаж эхэлсэн бөгөөд тухайн онд Булган, Дэлүүн, Улаанхус сумдын Эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн машин бэлэглэж байжээ.
Л.Зул
www.zindaa.mn

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 5 )

Kazah irgen [ 202.179.31.61 ]      |     9-р сарын 09 -нд, 21:57 минутанд

Kuneit uls bayn ulgiid ogson tuslamjaas gadna manai ilsd diplomat harilstaa togtoosnoos hoish olon udaa zeel tuslamj olgoj hamtran ajillaj baigaa kubeit ulsd harilstaa togtoosnoor terrorist bolno gedeg tom enduurel ugee bodoj heleerei teneg min ene sanaa zobhon ulgiid amdarsh baigaa heden uranhai humuusiin ybgan yria shuu iim teneguudiig ygaad huul himaltyn baiguullaga sjalgajgui bna

Kzak [ 194.230.159.139 ]      |     9-р сарын 09 -нд, 13:22 минутанд

Shashin ijil bolhoor zend barijee

Kuveit [ 59.153.112.204 ]      |     9-р сарын 08 -нд, 15:44 минутанд

Kuveit hothon ch arai bish ee.ted I”m yum hiihgui shuu de. Arai ooroor nerleech.oligtoi yum hiigeech.

G [ 103.26.195.108 ]      |     9-р сарын 08 -нд, 05:40 минутанд

KAZAKSTAN ZUVSHUURUUGUI BHAD MAL MONGOLCHUUD ZUVSHUURCH GENE!!! NAA HED CHINE AMIA BODSON AMARHAN TERRORIST BOLOH HUMUUS BGAADAA!!!

, [ 212.253.254.151 ]      |     9-р сарын 08 -нд, 04:43 минутанд

Baahan muuriin baishin shig...tuslamj yum bol odoo yahav dee