Японд жуулчдад зориулсан роботтой ресторан их алдартай

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 10

Японы Токиод жуулчдад зориулсан нэгэн алдартай газар байдаг аж. Тэр нь роботтой ресторан юм. Тус ресторан нь Шинжүкү дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг юм байна.

Уг сонирхолтой ресторан нь 2012 онд нээгдээд удаагүй байхдаа олны анхаарлыг татсан юм. Тэнд поп дуу эгшиглэн, арван фут өндөртэй дайчин гүнж шиг роботууд, лазер гэрлүүдээр чимэглэсэн тул их тухтай байдаг аж. Мөн тус ресторанд орсон үйлчлүүлэгчид бүжиглэж, робот унан, роботтой зургаа авахуулах боломжтой байдаг аж. Тэнд попкорн, оройн зоог, сүши, далайн гаралтай хоолоор үйлчилдэг байна. Харин энд үйлчлүүлэх бол мэдээж тасалбар худалдаж авах юм.

Мэдээж Япон улс техник технологийн үсрэнгүй хөгжилтэй оронд ийм зүйл байх нь аргагүй биз. Өнгөрсөн сард гэхэд л лам робот талийгаачийн хойдох номыг уншихаар бүтээгдээд байгаа билээ.

tokyo robot restaurant 2

Г.Хүслэн

Эх сурвалж:

WWW.ZINDAA.MN

Зөвшөөрөлгүйгээр хуулбарлан нийтлэхийг хориглоно

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top