Нарийн мэргэжлийн эмч нарыг орон нутагт бэлдэж байна

  Монгол улсын Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй гол ажлуудын нэг "Нарийн мэргэжлийн эмч нарыг орон нутагт нь мэргэшүүлэх" бодлого юм. Тус ажлын хүрээнд Орхон аймгийг сонгож, яаралтай тусламж үйлчилгээ болон хүүхэд, халдварт, гэмтлийн чиглэлийн эмч нарыг чадавхжуулах сургалт зохион байгуулж байгаа аж. Уг сургалтын үр дүнд  БОЭТ-ийн 22 эмч хамрагдаж “сургагч багш”–ийн эрхийн эзэн эзэмших юм. Харин эрх эзэмшсэн эдгээр эмч орон нутагтаа ажлаа хийхийн сацуу нарийн мэргэжлийн эмчийн үүрэг хариуцлагыг үүрэх боломжтой болж байгаа гэнэ.
 
 Орхон аймгийн хэмжээнд нарийн мэргэжлийн эмч нараар дутагдаж байдаг аж. Жишээбэл, БОЭТ-ийн “Нүд”, “Чих хамар хоолой”-н тасагт  гэхэд нэг эмч ажиллаж байна. Өмнө нь ажиллаж байсан эмч нар нь Улаанбаатар хотод нарийн мэргэшлийн сургалтад хамрагдаж байгаа зэрэг шалтгаан гарсан учир бусад эмч нарын ажлын ачаалал нэмэгддэг ажээ.  Тиймээс мэргэшлийн сургалтыг орон нутаг руу шилжүүлэх нь олон талын ач холбогдолтой гэж Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд үзжээ.
Л.Зул
www.zindaa.mn


Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )