Грекийн Ерөнхий сайд Трампыг харахыг ч хүсдэггүй байжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас нар өчигдөр уулзжээ. Тэдний хэлэлцээрийн дараа болсон хэвлэлийн бага хурал дээр А.Ципрасаас нэгэн сэтгүүлч “Та Трампыг АНУ-ын Ерөнхийлөгч болно гэж таамаглан хэлж байсан. Гэхдээ үүнд та дургүй байсан. Одоо энэ бодол тань өөрчлөгдсөн үү” гэж асуусан байна. Грекийн Ерөнхий сайд өнгөрсөн жил Трампыг “гайтай амьтан” гээд дахиж харахгүй гэж найдаж байгаагаа хэлжээ. Тэгвэл өчигдөр А.Ципрас “Трампын хандлага, үйлдлүүд нь ад чөтгөрийнх мэт санагддаг ч энэ нь бас хэрэгтэй зүйл юм байна” гэж хариулсан гэнэ.

Харин Трамп Грекийн Ерөнхий сайдад хандан “Таныг намайг харж, ярилцахыг хүсч байгаа эсэхийг би ч мэдэхийг хүсч байлаа” гэж хошигножээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

 

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )