Т.Бадрал: Уулнаас бууж ирсэн хүмүүсээс хоёр уулчин, нэг жолооч буцаж авиралт хийн ослын газрыг шалгахад...

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 23

Энэ амралтын өдрөөр буюу бямба гаригт Завхан аймгийн Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд буцах замдаа цасан нурангид өртөж сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байгаа билээ. Энэ талаар

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал хэлэхдээ "Ууланд авирсан аяллын баг нийт 30 хүний бүрэлдэхүүнтэй явсан. Ууланд 27 хүн авирч, гурван жолооч бэлд үлдсэн байна. Ингээд 27 хүнээс 10 хүн нь бууж ирсэн бөгөөд н.Саранчимэг гэх иргэн 22-ны өглөө ОБЕГ-ын шуурхай удирдлагын төвд анх мэдээлэл өгсөн. Гавьяат уулчин, уулын спортын мастер н.Сүрэнжав энэ багт явж байгаа гэдэг мэдээллийг бид авсан.

Сураггүй болсон 17 иргэнийг эрэн хайх ажиллагааг нэн даруй эхлүүлж, ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах бүлэг, эмнэлгийн бүлэг, Нийслэлийн Аврах ангийн эмнэлгийн бүлэг, Гэмтэл согог сэргээн заслын төв эмнэлгээс нарийн мэргэжлийн 2 эмч, 2 сувилагчийн бүрэлдэхүүнтэй баг МИ-171 нисдэг тэргээр Завхан аймгийн Отгон сумын чиглэлд 18:00 цагт ниссэн.

Яг одоо газар дээр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг Завхан аймгийн Отгон суманд ажиллаж байна. Эрэн хайх ажиллагааг 70 албан хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр Байгаль орчны улсын байцаагчийн хяналтын дор хийж байна. Отгонтэнгэр хайрханы бэлээс орой хүртэл явганаар 8 цаг алхаж хүрдэг.

Уулнаас бууж ирсэн хүмүүсээс 2 уулчин, 1 жолооч буцаж авиралт хийж ослын газрыг шалгахад ямар ч хүний ул мөр үзэгдээгүй бөгөөд цас ихээр овоорсон байсан гэдэг мэдээлэл өгсөн. Цаг уурын нөхцөл байдал -2 градусаас доош байсан байна” гэв.

Энэ талаарх мэдээллийг цаг тухай бүрт нь хүргэх болно.

Холбоотой мэдээлэл:

Отгонтэнгэр хайрханд авиралт хийхийг хориглосон байжээ

”Сураггүй болсон иргэдийн дунд гэр бүлийн дөрвөн ч хүн байгаа”

Уулчид уулчдаа хайж байна

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 54 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Туул(69.119.123.241) 2025 оны 03 сарын 13

Гэр булийн 4 хун яахаараа авирдаг юм бэ дээ? Гадны хумуус гэр булээрээ боондоо нэг онгоцонд ч нисдэггуй, оорсдийнхоо толоо, гэр булийнхээ толоо анхаарал тавьдаг юм байна дээ ш дээ. Авиралтыг зохион байгуулсан газар нь яасан хариуцлагагуй юм бэ!

1  |  0
Gansukh(81.21.220.16) 2025 оны 03 сарын 13

Hairn saihan hvmvvs Mongolooroo baharhaj Mongolooro ovgoldog hvmvvs maina yah gej bolku tsag uyd ni garaav dee Haramsmaar yum daa

1  |  0
Бурхан минь(59.153.113.103) 2025 оны 03 сарын 13

Буруу ч бай хориотой ч бай хүний амь нас хайран...

1  |  0
Очирваани(202.179.24.76) 2025 оны 03 сарын 13

Очирваани Сахиусынхаа орой дээр гараад шээж баадаг уулчид шангаа хүртжээ. Юуны учир Төрийн тахилгат болгосныг нь авирахаасаа өмнө бодож үзэх л хэрэгтэй юмсан. За одоо нэгэнт өнгөрсөн. Уулчид ”би” гэдэг тэнэг амбийцнаасаа салах хэрэгтэй. Хохь л болж дээ...

1  |  0
Odon(166.216.165.49) 2025 оны 03 сарын 13

Uhsenee hiij uuland awirch Ene olon hund gai boldiin Be? Har ovliin huitend holdoj l uhiishdee oor yadiin? Uynii toloo yah gej yawsiin? Ami nas n iluudeed bdiin bol uls orniihoo toloo amia zoriulaach Uuland awirah yag uynd heregtei yamar ach holbogdoltoi u be. Ajilgui uymuu haashaaiin? Chadahgui bol Zugeer morooroo gertee l bai l daa

1  |  0
Munkhtsetseg(103.229.122.200) 2025 оны 03 сарын 13

Burhan min esen mend baigaasai, hurdan oldoosoi gj zalbiray

1  |  0
zochin(120.142.31.236) 2025 оны 03 сарын 13

mgld huuli durem yamar bgaag l haruulj bna

1  |  0
Enkhtuya(122.47.148.67) 2025 оны 03 сарын 13

Oldoosoi do.Ern tegeed ymar neg hariutslaga tootsij baimaar ym.

1  |  0
зочин(66.181.160.25) 2025 оны 03 сарын 13

Аймаар юм аа

1  |  0
MNj(202.70.46.228) 2025 оны 03 сарын 13

Huuee humuusee ter humuusiig bitgii buruutgaad ynz buriin ym bicheed gaachee Mongol hunii setgel haichsiin be olon hunii ami yrigdaj bhd yuga bicheed bdg ym be 1 hun ch gsn ted amid oldoosoi gj zakibiraachee

1  |  0
Хх(202.21.106.136) 2025 оны 03 сарын 13

3 хоночлоо найдлага тасарч байна олны хөлөөр л цас нураж байгаа шдээ

1  |  0
Ббб(202.21.106.136) 2025 оны 03 сарын 13

Ийм мэдрэмж шаардсан эрсдэлтэй зүйлд массаараа маазарч явах гэж дээ олны хөлөөр цас нөхцөл бий болж байгаашдаа манайхан дээрээ ямарч юмыг бусдад таалагдөх гэж хийхэж болимоор юм

1  |  0
Савдаг(27.123.212.136) 2025 оны 03 сарын 13

Хайрхан уулын савдаг аваад явсан байхаа

1  |  0
зочин(66.181.160.25) 2025 оны 03 сарын 13

яасан ч дураарай юм бэ манайхан болохгүй бол болохгүй шүү дээ яана

1  |  0
зочин(43.228.129.229) 2025 оны 03 сарын 13

Отгонтэнгэр хайрханд авиралт хийхийг хориглодог Анх ууланд авирахаар очиход нь Отгонтэнгэр уулын өвөр хэсгийн байгаль хамгаалагч Ш.Батмэнд тус иргэдэд БОАЖ-ын сайдын 2015 оны 06 сарын 02-ны А-225 тоот “Отгонтэнгэр хайрханд аялах журам, аяллын зам, чиглэл батлах тухай” тушаалыг танилцуулж авиралт хийлгэхгүй саатуулан хонуулсан боловч 10 сарын 21-ны өглөө 07 цагийн үед зөшөөрөлгүйгээр дайрч явсан байна.

1  |  0
Ehchuud(27.123.214.102) 2025 оны 03 сарын 13

Hetsuu ch yumaa daa oldoosoi gej zalbiraya

1  |  0
Tuya(27.123.212.136) 2025 оны 03 сарын 13

Esen mend oldoosoi doo.

1  |  0
zochin (124.158.107.6) 2025 оны 03 сарын 13

usand hovj yavsan eh huuhdiig avrah ajil ch hiigeegui olon temdegtei darga nariig ni harahaas odoo hurtel oi gutdag daa

1  |  0
Zochin(202.70.34.244) 2025 оны 03 сарын 13

Burhan mini. Oldonoo oldono. Mongol hun mash ih tesvertei.

1  |  0
Mgj(202.70.46.236) 2025 оны 03 сарын 13

Hyleeh yumgyi shuud l ajillaad ehelmeer yum.Gazar baidal ni todorhoi baihad ajliaa ugluu ehelne geed hyleej baidag.Aygyi bol hgazar deer ni huraldah geed dargaa hyleene de

1  |  0
Close menu