Уулчид уулчдаа хайж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 23

Сураггүй болсон уулчдын шуурхай хайж олохоор Онцгой байдлын Ерөнхий газар болон бусад холбогдох албаныхан ажиллаж байгаа билээ. Тэгвэл энэхүү эрэн хайх ажиллагаанд хүч нэмэхээр Монгол уулчдын Үндэсний холбоо хөдөлсөн байна. Тодруулбал, Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяраар ахлуулсан таван уулчин өчигдөр нисдэг тэргээр Улаанбаатараас онцгой байдлын алба хаагчидтай Отгонтэнгэр уул руу явсан байна. Мөн Гавьяат тамирчин, Уулчин Гүррагчаагаар ахлуулсан Ховд аймгийн уулчид, Баян-Өлгий, Завхан аймгийн уулчид эрлийн үйл ажиллагааг эхлүүлсэн гэж Улсын онцгой комиссын хурал дээр мэдээллээд байна.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

 


”Сураггүй болсон иргэдийн дунд гэр бүлийн дөрвөн ч хүн байгаа”

 

Т.Бадрал: Уулнаас бууж ирсэн хүмүүсээс хоёр уулчин, нэг жолооч буцаж авиралт хийн ослын газрыг шалгахад...


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top