Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөс татгалзаж бизнесийг илүүд үзэв

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 18


АНУ-ын телевизийн салбарын нөлөө бүхий алдартнуудын нэг Дональд Трамп 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ зарлалаа. Тэрээр ойрын хэдэн сарын турш сонгуульд өрсөлдөнө хэмээн  Ерөнхийлөгч Барак Обамагийн АНУ-д төрсөн эсэх талаар хүртэл хөндөж,  Цагаан ордныхныг Еренхийлөгчийн төрсний гэрчилгээг олон нийтэд дэлгэхэд хүргэсэн билээ. "NВС" телевизийн оргил цагаар үзэгчдэд хүрдэг "Сеlеbritу Арргепtiсе" шоуны хөтлөгч Дональд Трампын  рейтинг Бүгд найрамдах намаас нэр дэвших магадлалтай хүмүүсийн тэргүүн эгнээнд жагссан байсан удаатай. Тэрээр хэд хэдэн мужид зочипж,  сонгуулийн  кампанит ажил хийгээд  байсан  юм. Дональд Трамп өөрийгөө гарцаагүй ялж чадах байсан ч бизнесийг илүү эрхэмд үзнэ хэмээн ийнхүү сонгуулиас татгалзлаа.

 Сэтгүүлч Д.Сэндэр.

Zindaa.mn- Үндэсний чөлөөт мэдээллийн портал.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top