Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг сургалт зохион байгуулжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 23

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Сургалт, судалгаа, мэдээллийн төв, “Юнитера” Канад улсын дэлхийн их сургуулийн үйлчилгээтэй хамтран “Гэр бүлийн хүчирхийллийн динамик ойлголт”, “Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудтай ажиллах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Сургалтад ГБХЗХГ, “Хүүхдийн тусламжийн утас 108” төв, нийслэлийн есөн дүүргийн албан хаагчид болон тусгай сургуулиудын нийгмийн ажилтнууд оролцсон байна.

Сургалтыг Жендер, залуучуудын оролцооны мэргэжилтэн Жоанна Кагабо удирдан явуулсан аж. Эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд үзүүлж байгаа хүчирхийллийн нөлөөлөл, салалтын дараах хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн динамик, феминист хандлагын бүтэц, хөгжлийн бэрхшээлтэй залууст зориулсан интервенцийг хөгжүүлэх талаархи ойлголт мэдээллийг хүүхэд, залуучуудын чиглэлээр ажилладаг албан хаагч, нийгмийн ажилтнуудад өгсөн байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top