Шувууны томуугийн хүний өвчлөл сэдэвт үзүүлэх сургууль зохион байгууллаа

2017 оны 11 сарын 23

 

Сүхбаатар боомт дахь ХМХА нь “Хилийн хяналт-иргэн таны оролцоо” сарын аяны хүрээнд хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болзошгүй хүний хөл хориот болон бусад халдварт өвчин хил дамжин тархахаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг хангах, хилийн хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор  “Шувууны томуугийн хүний өвчлөл” сэдэвт үзүүлэх сургуулийг 2017 оны 11 сарын 15-ны өдөр төмөр замын Сүхбаатар боомтод зохион байгууллаа. Уг үзүүлэх сургуульд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга, Засаг даргын орлогч болон Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Нэгдсэн эмнэлэг, Гаалийн газар, Хил хамгаалах байгууллага, Гадаадын иргэн харъяатын газар, Зоонозын халдварт өвчин судлалын төв, Цагдаагийн газар, Улаанбаатар төмөр замын Сүхбаатар өртөөний удирдлага,  ажилтан албан хаагчид хамтран оролцлоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top