Мухар сүсэг монголчуудыг мөхөөж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 08

Тогтолцоо

Тогтолцоо гэдэг үгийг тайлбар толь бичгээс харвал иж бүрдэл, бүтэц, арга гэх мэт олон утгатай байна. Хамгийн энгийн бөгөөд ойлгомжтойгоор нийтлэг зорилгын төлөө зохион байгуулсан элементүүд буюу бүрэлдэхүүн хэсгүүдийн нэгдлийг хэлдэг аж. Харин тогтолцоог бүрдүүлэх элементүүд нь тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд харилцан холбогдож, эмх замбараатай ажиллагааг хийдэг нэгдэл бөгөөд систем болсноор элемент тус бүр дангаараа хийж чадахгүй ажлыг гүйцэтгэж чадна гэжээ. Энэ бүхнийг нуршсаны учир нь тогтолцооны тухай тогтож ярилцах цаг болжээ. Мэдээж тогтолцоо гэдэг маш өргөн цар хүрээг хамрах ойлголт. Харин энд өнөөгийн нийгмийн тогтолцоо, түүний бодит байдлын тухай асуудлыг хөндөхийг хүслээ. Учир нь манай нийгмийн тогтолцоо нэг л биш ээ...

Цөмийн зэвсэг, цунамигаас ч илүү хор хөнөөл...

Ааваа намайг авраач зурган илэрцүүд

Тиймээ, хүний сүсэг бишрэлийг ашиглаж, улс үндэстнийг сүйрүүлэх гэсэн хандлага хаа сайгүй үзэгдэх боллоо. Монголд өдгөө шашны олон урсгал хүч түрэн орж ирж, мянга, мянган иргэдийн тархийг “угааж” байна. Цөөхөн хүн амтай манайх шиг улс оронд энэ асуудлыг төрийн бодлогын түвшинд анхаарч байхгүй бол аажимдаа улс үндэстэн устаж үгүй болох аюулын харанга дэлдэхэд хүрч мэднэ. Угаасаа шашин гэдэг цөмийн зэвсэг, цунамигаас ч илүү хор хөнөөл дагуулж мэдэх хүчтэй “зэвсэг” гэдэг. Үнэхээр улс үндэстэн дотроо үзэл бодол, шашин шүтлэгээрээ олон хуваагдаж гэмээ нь мөхөхийн дохио байдаг биз. Ер нь хатуухан хэлэхэд шашны олон урсгал маш хурдацтай нэвтэрч байгаа нь сайндаа ч биш цаанаа шалтгаантай байгаа нь мэдээж. Ингэж мэдэмхийрч байгаа учрыг түүх бидэнд бэлхнээ тайлбарлаад өгнө. Төвдийн буддизм Монголд нэвтэрсэн нь улс төрийн шалтгаантай байсан гэдэг. Юань мөхөж нутагтаа хөөгдөж ирсэн монголчууд олон арван ханлигуудад хуваагдаж биендээ захирагдахаа болин хоорондоо тэмцэлдэх болж, тэднийг нэгтгэх үзэл суртал хэрэгтэй болсон аж. Энэ талаар түүхэн эх сурвалжид “Төвдөд шашны олон урсгал хоорондоо тэмцэлдэн хэн нь ч цоройж чадахгүй учир Монгол мэтийн улсаас цэргийн тусламж авч ноёлох сонирхол бүгдэд нь байв. Хоёр тал ийм улс төрийн сонирхлын шалтгаанаар уулзалджээ. Монголчуудаас тусламж авах гэж Төвдөд улааны болон шарын шашин хоорондоо өрсөлдөж байсан бол Монголын ханлигууд биентэйгээ өрсөлдөн алиныг нь ч хамаагүй урин залж байв. Алтан хан анх шарын шашин залахдаа “Ойрдуудыг өшлөн дарахад хэрэг болно” гэж байсан бол Ойрадын Хархул хариу цохиход хэрэг болж магадгүй хэмээн уралдан заллаа. Халхын Авдай сайн хан Төвдөөс шарын урсгалынхныг урьсан бол цахарын Лигдэн улааны шашныг хамгаалагч болж байжээ. Олон хуваагдсан монголчууд Төвдийн олон хуваагдсан шашныг хэсэглэн өмөөрч хоорондоо байлдаж байв. “Цогт тайж” кинонд гардаг үйл явдал үнэн түүх. Хүний шашин өмөөрөх гэж Туулын усаа амсаад хэдэн мянган км хол явж хүний нутагт хоорондоо байлддаг, бас л шог.  Харин дараа нь халх, ойрд, цахар, барга, буриадад бүгдэд нь шарын урсгал нэвтэрсэн, Төвдөдөө шарынхан төрийн эрх барьж, тэдний Далай лам хэмээх монгол цолтой лам толгойлогч нь болсон. Тухайн үед хүчирхэгжиж байсан манжууд Монголд шарын шашин дэлгэрч байгаад ихэд баясан хөхиүлсэн байдаг. Энэ бол улс төрийн тал нь!” гэж тэмдэглэжээ. Үүнээс үзэхэд шашны олон урсгалын цаана аль нэгний ариун үйлстний ач тус байгаагаас илүүтэй хэн нэгний эрх ашиг “нуугдаж” байгаа нь үнэн. Бодит байдал ийм л байна.  Саяхан МҮҮН гэж шашны нэгэн гаж урсгал Монголд хэчнээн хүчээ авч байгаа талаар бөөн л шуугиан дэгдлээ.

Зуун ямаанд жаран ухна гэж...

олон нам зурган илэрцүүд

Тиймээ, зуун ямаанд жаран ухна гэдэг хэлц үгийн утга манай нийгэмд л утга төгөлдөр оршиж байна. Ойлгомжтойгоор хэлбэл, олон намын тогтолцоо оршин байгаад юм. Аливаа юмны тун нь хэтрэхээр л хэрэг бишиддэг. Түүн лугаа Монголд яг өнөөдрийн байдлаар дээд шүүхэд бүртгэлтэй 24 нам байна. Хоёр сая ч хүрэхгүй сонгогчдын дунд 20 гаруй нам байна гэдэг арай хэтэрсэн хэрэг биш үү. За яахав, хүмүүс хоорондоо эвлэлдэн нэгдээд энэ нийгмийнхээ сайн сайхны төлөө зүтгэдэг бол өөр хэрэг. Гэвч хэрэг дээрээ энэ асуудал эсрэгээрээ. Юун нийгэмдээ хэрэгтэй үйл бүтээх. Бүр нийгмийн дунд үзэл бодлын зөрчилдөөн үүсгэж, нэг гэр бүлийн гишүүдийг хүртэл нэлээн хэд хуваагдахад хүргэж байна. Үнэндээ нам олон байлаа гээд нааштай шийдэгдэж байгаа юм алга. Төрийн үйл хэргийг удирдан жолоодож байгаа парламентад л гэхэд АН, МАН, МАХН, бие даагч байна.. Ёстой л олон намын парламент. Ажиглаад байхад парламентад ийм олон нам байлаа гээд нийгмийн асуудлыг нааштай бус бүр улам л хүндрүүлсээр. Аль, аль нам нь эрх ашгаа харсаар асуудлыг хүндрүүлж, өнөөдөр хэлэлцээд болчих юмыг маргааш, нөгөөдөр, бүр хэдэн сараар хойш тавьж байна. Олон намын бүлгүүд завсарлага авах нэрийдлээр асуудалд гарц олохоосоо илүүтэй гай болох боллоо. Монголчууд бид олон санаа оргож буцна гэдэг дээ. Яг үүн шиг нам болгон аливаа зүйлд өөрийнхөөрөө зүтгэж, дөргүй бух шиг аашлах. Тэдний ийм зангаас болж Монголын ард түмэнд л хүндрэл учирч байна. Парламентад суудалтай намын тухай одоо өгүүлэхээ болиод шүүхэд бүртгэлтэй бусад намын тухай өгүүлье. Үнэндээ энэ намууд сонгууль дөхөхөөр гэнэт үйл ажиллагаа нь идэвхжиж өнгөрөхөөр нь “үгүй” болдог. Сонгууль ойртохоор нам бусчуудын нам, эмэгтэйчүүдийн нам, малчны нам. тариачны нам гээд гарч ирэх жишээтэй. Тэд намынхаа нэр дээр сонгуульд нэр дэвших улс төрчдийг “уургалж” авах тал дээр л ухаанаа зарж, “уургалуулсан” нөхрөөсөө хэдэн төгрөг салгахыг хичээхээс өөр бодож байгаа юм үгүй. Ийм байхад нам байгуулж, нийгмийн сайн сайхны төлөө хүчин зүтгэнэ гэдэг ёстой үлгэр биз дээ. Ийм л үлгэрүүд өнөөгийн нийгэмд энд, тэндгүй зохиогдож, нийгмийн тогтолцоонд гаж үзэгдлийг бий болгоод байна.

Ингээд бодоход энэ нийгэмд энэ олон нам, энэ олон шашны урсгал оршин байх шаардлага байна уу. Нийгмийг бид олон найрлагаас бүрддэг нэгэн бүтээгдэхүүн гэж бодоход тэр найрлагад шашин, намын орц арай л ихдээд байгаа санагдана. Давтан хэлэхэд аливаа юмны орц найрлага алдагдвал нэг л биш болдог. Түүн лугаа олон нам, шашны олон урсгал нийгмийн тогтолцоог алдагдуулж, Монголыг маань мөхөөж байна.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(182.160.4.189) 2017 оны 12 сарын 10

Төрийг шашнаас, намуудаас тусгаарлавал яасан юм бэ, сайн дураараа нэгдээд солиороод явж л байна биз. Улсын толгойд Төр явж ирсэн түүхтэй. бид төрөө дээдлэж байснаас нам дээдлэж байгаагүй. Социолизцмын үеийн энэ гажуудлыг ахин дэвэргээх хэрэг байхгүй байх. Төртэй, эзэнтэй улс болж байж хөгжинө.

0  |  0
dnivra (202.55.180.2) 2017 оны 12 сарын 09

Mongold onoodor shashnii olon urcgal baigaa ni ni unen gehdee tednii dotor gaj ba sektuud baina ene ni muunshashin mormonii shashin katolik shashin laliin shahsin muslamiin shashin baina uun deer namuud gej boon fiaruud bii boljee

0  |  0
BBBB(122.201.21.165) 2017 оны 12 сарын 08

Аливаа шашин нь ард түмнийг мунхруулагч хар тамхи гэж юутай үнэн вэ? Ахуй ухамсараас ангид оршиноо гэж

0  |  0
hg(202.72.245.165) 2017 оны 12 сарын 08

ene lam buu nar olon shashniig horigloh heregtei yun erh tegsh, ur huuhduudiig maani eh oronch bus,etseg ehee ,ah zahaa hundlejgui gadnii soyl shutsen hun bolgoh saihan bn uu, manai 76 gj uul uurhai yarij bh hoorond ene ayul ulam gazar avch bn

0  |  0
lhaasuren(202.9.43.31) 2017 оны 12 сарын 08

Er ni mongoliig hamgiin gigig negj boloh ger bulees. Ni ehlen butargah. Uunii tUld. Hunii erh neriin dor huuhdiig etseg eh bagshiin esreg. Ehneriig nohriin ni esreg turhirch shashinaar noloolj baina.

0  |  0
зочин(66.181.181.187) 2017 оны 12 сарын 08

лам нар бол хувалзнууд мөн тэд энэ нийгэмд эерэг гэхээр ямар үүрэг гүйцэтгэж байна вэ. ард иргэдийг хуурч мэхэлж, тэдний зовлонгоор бизнес хийж байна.Зуд болоход нохой таргална.Зовлон болоход лам таргална энэ маш үнэн үг

0  |  0
Зочин(182.160.36.176) 2017 оны 12 сарын 08

Санал нэг байна ХАГАРАЛДУУЛАХ БАС НЭГ ЧИГЛЭЛ ГАРЧ БАЙНАА эмэгтэйчуудийг эрчуудэд соргуулэх эцгуудэд ул итгэх узлийг дэвэргэх хандлага газар авч байна Хуухэд эмэгтэйчуудийн хучирхийллийн эсрэг тэмцэхдээ хэт туйлшруулж ер нь л эрэгтэйчууд хучирхийлэгч гэсэн узэл хучтэй болж байна Гэтэл энэ асуудал эр эмийн аль алинд хамаатай Хойд эцэг нь охиноо хучирхийлсэн байхад тэр ээж буруугуй юу Буруу хунтэй сууж хуухдээ аюултай нохцолд оруулсан байна шуу дээ

0  |  0
Баярхүү(202.9.40.96) 2017 оны 12 сарын 08

Лам нар хэмээх шар хувалзнуудын асуудлыг эхлээд шийдэх хэрэгтэй

0  |  0
Top