“Зул сар” тэмдэглэхгүй гэж зарласан улсууд

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 08

Христийн шашинтнуудын хувьд тамгийн том хүндэтгэлийн өдөр болох “Зул сарын баяр”. Христэд итгэгчид зул сараар Ертөнцийн эзний хүү Есүс мэндэлсэн гэж үздэг юм. Хирстийн шашин төдий л дэлгэрээгүй байх үед монголчууд энэ баярыг шинэ жилийн баяр, заавал сүлд мод засч тэмдэглэдэг гэж ойлгодог байсан. Үнэндээ бол сүлд модондоо ч биш, гэр бүл, хартай дотны хүмүүстэйгээ хамт байхад гол утга учир нь оршдог юм байна.    

Эдүгээ дэлхий нийтээрээ хэрэглэж байгаа он тоолол Хирист мэндэлснээс эхлэлтэй. Энэ утгаараа “Зул сар” нь хүн төрөлхтний хамгийн эртний баярын нэг юм. Зул сарын баяр 12 хоног буюу нэгдүгээр сарын 5 хүртэл үргэлжилдэг. Эдгээр өдрүүдэд ойр дотны хамаатан садныдаа зочлон очдог байна. Энэ талаараа манай Цагаан сарын баяртай төстэй. Энэхүү баярын өдөр мөн хэн нэгнийг гомдоосон бол уучлалт гуйж, гомдсон нь бусдыгаа уучлан эвлэрдэг уламжлалтай. Хоорондоо зэвсэг барин тэмцэж байсан Их Британи, Германы арми Зул сарын баярын өдөр гал зогсоон эвлэрч байсан хачирхалтай тохиолдол ч бий. Түүхэнд “Зул сарын эвлэрэл” хэмээн бичигдсэн энэ үйл явдал 1914 онд болсон юм.  

Хэдийгээр зул сар нь ийнхүү энхтайван, эвлэрлийн бэлгэ тэмдэг болсон баяр ч гэлээ нэг бус улс тэмдэглэхгүй хэмээн зарласан байдаг. Сомали, Тажикистан, Бруней улс Зул сарын баяр тэмдэглэхгүй гэж зарлаж байжээ. Сомали улсад 20 гаруй мянган христийн шүтлэгтэн амьдардгийн ихэнх нь НҮБ-ын энхийг сахиулагчид байдаг аж. Тиймээс тэднийг баяр тэмдэглэж байх үеэр алан хядагч бүлэглэл “Аль Шаабаб” халдлага үйлдэхээс болгоомжлон дээрх шийдвэрийг гаргажээ. Брунейн хаан Хассанал Болкиах харин лалын сурталд таарахгүй хэмээн хориглосон байна.

Ер нь энэ жилийн Зул сар ч гэлтгүй шинэ жилийн баяр айдас болгоомжлол дунд болох төлөвтэй. Дэлхийн ихэнх улсад он солигдох мөчид иргэд нь төв талбайдаа олноор цуглардаг уламжлалтай. Харин энэ жил Европын холбооны улсууд энэ уламжлалаа дагах уу, болих уу хэмээн эргэлзэж байна.

Урд хөршийн нийслэл Бээжин хотын Шанлитун талбайд Зул сарын баярын өдрөөр гадаадын жуулчид олноороо цуглардаг юм байна. Гэтэл Их Британи, АНУ, Франц зэрэг улсын ЭСЯ халдлага үйлдэх заналхийлэл ирсэн учраас олныг хамарсан арга хэмжээ зохиохгүй байхыг эрх баригчдаас хүсчээ. Тиймээс бүрэн зэвсэглэсэн харуул хамгаалалт гаргаж, онцгой байдлын шар төвшин хүргэсэн байна.   

Зул сарын баярын талаарх сонирхолтой баримтууд

-Эдүгээ дэлхий нийтээр мөрдөж буй Грегорийн тоолол нь Христийн мэндэлсэн өдрөөс эхэлдэг. Гэвч эхэндээ зөвхөн Ромчууд л хэрэглэдэг байжээ. Герман 1700, Их Британи 1752, Швед 1753, Япон 1873, Хятад 1912 оноос л албан ёсоор хүлээн зөвшөөрчээ.

-Сүлд модыг анх 1895 онд АНУ-д цахилгаан гэрлээр чимэглэсэн байна.
-Зул сарын анхны ил захидлыг хатан хаан Викториягийн үед буюу 1843 онд Их Британид хэвлэжээ.
-Алдарт “Jingle Bells” дууг 1857 онд Жеймс Лорд Пьерпонт Талархлын баярт зориулан зохиожээ. Харин хэдхэн жилийн дотор Зул сар, шинэ жилийн баярын дуу болон дэлхий дахинд түгсэн байна.
-Шинэ жилийн баярын үеэр дэлхий дахинд хамгийн олон тоглогддог бүжгэн жүжиг бол “Цөмөөхэй”.
-“Кока Кола”компани Санта Клаусыг бүтээгдэхүүнийхээ сурталчилгаанд анх ашиглажээ. 
-Зул сар болон шинэ жилийн баяраар алмаазны худалдаа оргил цэгтээ хүрдэг байна.
-Шинэ жилийн баярт зориулсан анхны маркийг анх 1898 онд Канадад үйлдвэрлэжээ.

-Дэлхийн хамгийн том сүлд мод Бразилийн Рио де Жанейрод бий. 2.8 сая гэрэлтүүлэгч тоглоом бүхий 82 метр өндөр уг мод Гиннесийн номонд 2005 онд бүртгэгджээ. Хоёрдугаарт ордог Дортмундын сүлд мод гэхэд л дөнгөж 45 метр өндөр байдаг.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Album(59.153.112.238) 2017 оны 12 сарын 10

”Гацуур руу шээхгүй гэж зарласан улсууд” гэдэг нэртэй юм биш үү?

0  |  0
uybt(41.85.161.135) 2017 оны 12 сарын 08

БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээл дээр хамгийн бага үнийг тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Зээлээ зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: 33644664081 ayudaentreparticular@gmail.com ayudaentreparticular@gmail.com

0  |  0
Top