Грект хоёрхон еврогоор ”дурлахгүйгээр үнсэлцэж” болно

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 10

Эдийн засгийн хямрал нүүрлэснээс Грект биеэ үнэлэлт огцом нэмэгджээ. Дэлгүүр, номын сан, зочид буудал зэрэг “зөв” салбарт ажиллаж байсан бүсгүйчүүд биеэ үнэлэгчдийг армид нэгдэх үйл явц чимээгүйхэн хүчээ авч эхлэв. Ажилгүйдэл 25 хувьд хүрсэн нь үндсэн шалтгаан байлаа, харин эмэгтэйчүүд хүн л юм чинь ууж, иднэ, өмсч зүүнэ. Гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлага ч бий. Тэдний хувьд хамгийн амархан арга нь гудамжинд биеэ үнэлэх явдал байв. Учир нь тус улсад 1999 оноос хойш биеэ үнэлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрсөн аж. Ийм шалтгаанаар сүүлийн долоон жилийн дотор биеэ үнэлэгчдийн тоо 150 хувиар нэмэгджээ. Албан ёсны тоо нь л ийм болохоос үнэн хэрэгтээ үнээс ч их байх боломжтой гэдгийг судалгаа хийсэн байгууллаг ч үгүйсгэхгүй байна.

“Human rights watch” байгууллагын Грек дэх мэргэжилтэн Эва Косса “Хуулиар хүлээн зөвшөөрсөн болохоор энэ салбарт төрийн хяналт бий. Статистикийн газраас энэ салбарт хөдөлмөр эрхлэгчийн тоог гаргасан байдаг. Гэвч энэ нь дарсан тоо гэдгийг хараат бус байгууллагуудын хийсэн судалгаа харуулдаг юм. Орон гэргүй, мөнгө юм уу аяга хоол зэргээр “бараа солилцоо” хийдэг эмэгтэйчүүдийн эгнээ өргөжсөөн байгаа нь харамсалтай” хэмээн бичжээ.   

 Хямралаас өмнө хагас цаг “дурлахгүйгээр үнсэлцэхэд” 50 еврогийн үнэтэй байсан бол эдийн засаг хямарч, өрсөлдөгч олширсноос болж одоо хоёр евро л хангалттай болжээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хүний толгой дээрхи (66.181.182.39) 2017 оны 12 сарын 10

Грек яах вэ, бид өөрсдийгөө хичээх хэрэгтэй

0  |  0
Top