Хүүхдийн таргалалт асуудал болж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 10

Их Британийн Парламентын гишүүд хүүхдийн таргалалттай тэмцэх шинэ арга бодож олжээ. Үүний тулд хүүхдийн дурладаг амтлаг хүнсэнд өндөр татвар ногдуулахаар болсон байна.

Английн хүн амын дунд таргалалт бэрхшээл болоод байгаа бөгөөд эрүүл зөв хооллолтыг хэвшүүлэх асуудал төр засгийн анхааралд ороод байгаа юм. Гэхдээ тэд энэ асуудлыг татвараар зохицуулахыг хичээж байгаа юм. Хууль санаачлагчдын гаргасан танилцуулгад “Их Британийн дунд сургуулийн сурагчдын гуравны нэг нь илүүдэл жинтэй, ядуу өрхийн хүүхэд энэ эмгэгт хоёр дахин илүү өртөмхий” байгаа талаар дурьдаад гол шалтгаан болсон амтлаг хүнсэнд ногдох татварыг хоёр дахин нэмснээр асуудлыг шийдэх боломжтой гэж дүгнэжээ.  

 

С.Төгөлдөр

Эх сурвалж:Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top