Б.Шижирбатын тухай шинэ фактууд

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 11

1.Айлын том хүү Шижирээ

Б.Шижирбат айлын том хүү бөгөөд доороо гурван дүүтэй нэгэн. Дүү нарын өмнө ахын үүргээ биелүүлэх хариуцлага хүлээсэн тэрбээр тунч сайн ах гэнэ. Шижирбат ”Айлын том болохоор зөв ч бай, буруу ч бай бүх хариуцлага над дээр ирдэг. Тийм болохоор хариуцлагаа ухамсарлаж амьдардаг" хэмээн ярьсан удаатай.

2.Үнэнч анд

Тиймээ, Шижирээ "Авьяаслаг монголчууд" шоуны анхныхаа үзүүлбэрийг андынхаа дурсгалд зориулсан байдаг. Тэрбээр "Хэн нэгэнд чин сэтгэлээсээ юм зориулж хийе гэхээр чадахгүй зүйл байсан ч хамаагүй чаддаг болох юм шиг тийм гоё мэдрэмж төрдөг" гэж ярьж байв. Түүний үзүүлбэр үнэхээр гайхамшигтай байж чадсан билээ.

3. Шинийг эрмэлзэгч

Шижирээ хэн нэгний хийснийг дууриах бус харин шинэ бүхнийг хийхийг эрмэлзэгч нэгэн юм. Тэрбээр үеийнхээ залууст хандаж “Юу хийхээр өөрийн эрхгүй баярлаж байна, түүнийгээ олоод чадах бүхнээ гаргаад шинэ бүхнийг хийх гэж зориорой” хэмээн уриалдаг.

4.Эмэгтэй хүнийг эрхэмлэгч

Шижирээ эмэгтэй хүнийг эрхэмлэн дээдлэх ухаанд төгс суралцсан гэж хэлж болохоор. Оролцож буй шоундаа ээжийгээ, найз охиныгоо урьж, тэдэндээ зориулж чин хайрын үгээ мянга, мянган үзэгчдийн өмнө дэлгэдэг нь үнэхээр гайхалтай. Тэрбээр "Авьяаслаг монголчууд" шоуны үеэр ээждээ зориулж нэгэн үзүүлбэрээ толилуулж байсан бол "Авьяаслаг Азиуд" шоуны үеэр найз охин Б.Оюун-Эрдэнэдээ гэрлэх санал тавьсан юм. Тэрбээр найз охиныхоо талаар "Намайг юу хийдгээр минь биш хэн бэ гэдгээр нь хайрласан бүсгүй. Өмнө нь олон охинтой уулзаж байсан ч түүнийг минь гүйцэхээр хүн байгаагүй" хэмээн хэлсэн байдаг.

5. Зорилгодоо үнэнч Шижирээ

Шижирбат зурган илэрцүүд

Зорилгодоо хүрэхийн тулд зогсолтгүй хөдөлмөрлөгч нэгэн бол Б.Шижирбат. Тэрбээр "Нэр хүндийн төлөө ч юм уу ямар нэгэн ашиг сонирхлын төлөө шоунд ороогүй. Зөвхөн хийж чаддаг зүйлээ хүмүүст үзүүлэхийг зорьсон" хэмээн хэлсэн удаатай.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn


Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
m dulamsvren(27.123.212.139) 2017 оны 12 сарын 14

mundag sain zaluu mongoliin baharhal amjilt hvsie

0  |  0
Зочин(66.181.179.15) 2017 оны 12 сарын 13

ЁСТОЙ МУНДАГ ХҮҮ ! ЧИ ЧАДНАА !

0  |  0
mgl(99.13.71.208) 2017 оны 12 сарын 12

hamt amidarch bsn blguidee.Ehner ni bugjguim bn.GErleltee guitseej goe guihgui yasiin be! Gehdee mundag zaluu.Good luck!

0  |  0
myf(103.9.89.210) 2017 оны 12 сарын 11

“Next Stop” Ёслол хүндэтгэлийн 25 жилийн ойн наадам 12-р сарын 30-ны өдөр болох гэж байна #УРИЛГА, ТАХ бэлэн боллоо.

0  |  0
zochin(202.179.27.117) 2017 оны 12 сарын 11

pakt gej eniig heldeg yumuu Ugee olj niitlel tavij bai bicheechee

0  |  0
irgen(182.160.33.146) 2017 оны 12 сарын 11

I LOVE YOU geed ehnertee tsetseg urchihgui ali hediinii gerlechihsen bj nadtai gerleech bhdaa yahav dee. Bairand orj chadahguie

0  |  0
Top