Б.Хурцтай холбоотой санал, өргөдлийг Өргөдлийн байнгын хороонд шилжүүлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 12

Тагнуулын ерөнхий газрын дарга асан хошууч генерал Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох эсэхийг УИХ-ын нэгдсэн чуулганаар эцэслэн шийдвэрлээгүй хүлээгдсээр байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Батнзандан хамгийн их эсэргүүцэж Нийтийн сонсгол явуулахыг шаардсан. Гэвч хуулийн боломжгүй юм байна.  Б.Хурцтай холбоотой иргэдээс олон гомдол, өргөдөл ирснийг Ж.Батзандан УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд шилжүүлжээ. Ингэснээр Б.Хурцын тухай нээлттэй сонсгол хийх эсэхийг Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, тус хорооны гишүүд шийдвэрлэх бололтой.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.9.44.66) 2017 оны 12 сарын 12

Одоо Оюунчимэг нь бөөрөнхийлөөд гацчихна.

0  |  0
ИРГЭН(202.179.25.209) 2017 оны 12 сарын 12

БҮХ ТОМИЛГОО НАЙЗ НЬ ДУНДАА ОРСОН ЖИШЭЭ ЭНҮҮГЭЭР ДУУСАХГҮЙ.ШИНЭ ОН ГАРАНГУУТ ЧИМЭЭГҮЙ ЯВУУЛ.

0  |  0
Top