”Гоёл”-оос төрсөн 18 топ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 13

1. Э.Одгэрэл

Холбоотой Зураг

"Мөнхийн залуу" хэмээх тодотголтой, топ модель Э.Одгэрэл 1986 оноос загвар өмсч эхэлсэн бөгөөд “Гоёл” наадмаас төрсөн хамгийн анхны "Топ" юм. Тэрээр Монголын загварын ертөнц дэх өөрийн байр сууриа хэзээ ч, хэнд ч алдаж байгаагүй. Дөч гарсан хойноо ч арван хэдтэй охидтой зэрэгцэн алхаж, тэднээс ч илүү цоглог, золбоолог харагдах энэ бүсгүй Монголын хамгийн өндөр үнэтэй загвар өмсөгч. Түүний тайзан дээрх ганцхан гараа л гэхэд 500-800 мянган төгрөг байдаг аж.

Үүрийн гэгээтэй уралдан усан бассейнд сэлж, өглөөний зуушаа идсэний дараа фитнессээр хичээллэн, үдийн хоолныхоо өмнө гоо сайханд тухалж амждаг тэрээр олон жилийн турш Монголын зах зээлд тэргүүлсэн, хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага эсвэл чанартай уран бүтээлүүдээрээ олонд танигдаж, ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн компани, хувь хүнтэй л хамтарч ажилладаг.

2. Д.Болормаа 

топ модель Д.Болормаа зурган илэрцүүд

"Азийн модель" Д.Болормаа чадварлаг моделиос гадна сайн багш гэдгээрээ олонд танигдсан нэгэн. Тэрээр 14 настайгаасаа эхлэн загвар өмсөж эхэлсэн ба 1997 онд "Азийн топ модель" хэмээх алдрыг анх эх орондоо авчирсан юм. Оёдолчноос супер модель болтлоо хөдөлмөрлөж чадсан тэрээр "Монгол модель" загварын агентлагийг үүсгэн байгуулсан. Д.Болормаагийн шавь нарын тоо 4000 гаруй болсон бөгөөд дэлхийн загварын ертөнцөд тэдгээрээс цөөнгүй нь хүч сорьж байгаа юм. 

3. Д.Цолмон

топ модель Д.Цолмон зурган илэрцүүд

 Д.Цолмон 2002 онд "Топ модель" өргөмжлөл хүртэж байсан. Арван долоон настайгаасаа загвар өмсч эхэлсэн энэ бүсгүй "том Цолмон" гэсэн тодотголтой загварын ертөнцийн "акул"-уудын нэг Тэрээр өөрийн тэгш сайхан бие галбир, өөгүй цэвэрхэн царайгаараа гайхуулж явсан ч загварын тайзаа орхиод багагүй хугацаа өнгөрчээ. Тэрээр "Шилмэл загвар" компанид олон жил багшилсан. Хэдийгээр өөрөө загварын тайзаа орхиж хувийн амьдралаа хөөсөн ч түүний шавь нар болох топ модель О.Уянга, О.Пүрэвдулам, Э.Сэлэнгэ, Б.Гэрэлчулуун гээд одоогийн загварын ертөнцөд цахиур хагалж яваа олон чадварлаг моделиуд байдаг нь түүнийг сайн модель төдийгүй сайн багш байсны илрэл юм.

4. Ч.Туяацэцэг

Холбоотой Зураг

 2003 оны топ модель Ч.Туяацэцэгийг чадварлаг загвар өмсөгч гэж дизайнерууд үнэлдэг Онгоцны үйлчлэгч мэргэжилтэй тэрбээр загвар өмсөгч хүнд байх ёстой хувирах чадвар, өндөр нуруу, бие хааг төгс бүрдүүлж чадсан нэгэн. Өвөрмөц бор арьс, өөртөө итгэлтэй эршүүд дүр төрх түүний бусдаас ялгарах онцлог.

Бас загварынхан дундаа мэдлэг боловсролоороо дээгүүрт ордог. Тэрээр сүүлийн жилүүдэд “Гоёл” наадам болон "Торго"-ын шоунд л загвар өмсөж байгаа билээ. Хамгийн сүүлд "Помогите Нам-2" уран сайхны кинонд тоглож жүжиглэх чадвараа бусдад гайхуулаад амжсан.

5. Х.Ундраа

Топ модель Х.Ундраа зурган илэрцүүд

Тэрээр 14 настайгаа "Шилмэл загвар" компанийн загварын агентлагт суралцаж эхэлсэн. Өдгөө "Mobicom" компанид ажиллаж байгаа Х.Ундраа "Гоёл 2004" наадмаас "Топ модель" өргөмжлөлийг хүртэж байсан юм. Бусад топуудаа бодоход элдэв хов, жив, хэл аманд өртөөд байдаггүй Х.Ундрааг загварынхан хамгийн даруухан топ модель хэмээн үнэлдэг. Заавал хэн нэгэнтэй холбогдож, хэвлэлийн баатар болж байж топ хэмээх эрхэм хүндтэй цолыг авдаг гэх ойлголтыг энэ бүсгүй цор ганцаараа эвдсэн. Тэрээр мөн л чимээгүйхэн байж байгаад ээж болоод амжсан.

 6. Т.Баярзул

Топ модель Т.Баярзул зурган илэрцүүд

 Т.Баярзул багаасаа ардын бүжгээр хичээллэдэг байсан бөгөөд даруу зан, донжтой яриагаараа өөрийн имижийг бүрдүүлдэг Тэрээр 2005 онд "топ модель" өргөмжлөл хүртэж байсан. "Монгол Ньюс" компанийн захирал, Ц.Балдорж агсны хүү, "Улаанбаатар" зочид буудлын захирал Н.Мөнхтүшигтэй гэрлэж, загварын карьертаа цэг тавьсан. Загварынхан дундаа түүнийг хамгийн нам гүм амьдарч байгаа нэгэн гэж хэлж болно.

 7. Д.Пүрэвсүрэн

Топ модель Пүрэвсүрэн зурган илэрцүүд

Д.Пүрэвсүрэн үндсэн мэргэжил болох жүжигчний карьертаа хайртай ч загварын тайзаа орхиж чаддаггүй нэгэн. Аль алийг нь чадварлаг хослуулдаг гэж хэлж болно. Тэрбээр 2006 онд "топ модель" өргөмжлөл хүртэж байсан. "Ганга гоёл" агентлагаас загварын гараагаа эхэлсэн түүнд "Мобиком" компани хэрэглэгчдийнхээ гар утасны дэлгэц дээр топ моделийн нүцгэн зургуудыг байрлуулахын тулд 30 сая төгрөг төлсөн юм.

Түүний хамгийн уян хатан ханддаг зүйлсийнх нь нэг кинонд тоглох санал гэхэд хилсдэхгүй. Тиймээс ч мэргэжлийн ур чадвараа сайжруулах, ахмад, туршлагатай хүмүүсээс суралцах зорилгоор кинонд тоглох саналыг уриалгахан хүлээж авдаг байиа. Гоо үзэсгэлэн, авъяас чадвар гээд бүхий л талаараа үнэхээр тэгш бүсгүй билээ.

8. Г. Уранцэцэг

Топ модель  Г. Уранцэцэг зурган илэрцүүд

Дизайнеруудын холбооны урдаа барьдаг шилдэг загвар өмсөгчдийн нэг Г.Уранцэцэгийг "Стандарт" гэж хочилдог Тэрээр загвар өмсөгчид дундаа биедээ хамгийн их мэс хүргэсэн. Г.Урнаа 1997 оноос загвар өмсч эхэлсэн бөгөөд 2007 онд "Топ модель" өргөмжлөл хүртсэн. 

9. Г.Алимаа

Топ модель  Г.Алимаа зурган илэрцүүд

1998 онд сурагчийн ширээнээс загварын тайз руу шилжсэн Г.Алимаа 2008 онд "Гоёл" наадмаас "Топ модель" өргөмжлөл хүртсэн. 2008 онд Ц.Мянганбаярын нарийн бичгийн даргын алба хашиж байсан түүнийг "Топ"-оор өргөмжлүүлэх үед ихэнх хүмүүс эсэргүүцэж байсан билээ. Одоо бас л нам гүмхэн амьдардаг түүнийг их эсэргүүцэлтэй тулгарч, хэл аманд өртсөн топ гэж хэлж болно. Өдгөө тэрээр хоёр хүүхдийн ээж болж хувийн үсчин, гоо сайхны салоны ажиллуулан, гэр бүлийн хамт "Баянмонгол" хороололд амар тайван амьдарч байна. 

10. О.Уянга

Топ модель  О.Уянга зурган илэрцүүд

14 наснаасаа загвар өмсч эхэлсэн О.Уянга 2009 онд "топ модель" өргөмжлөл хүртэж, олны харааг булаасан. Эелдэг зантай, хүмүүжилтэй, сайн загвар өмсөгч гэгддэг О.Уянга Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгсчээ. Тэрбээр "Шүрэн бугуйвч" хэмээх кинонд тоглоод амжсан билээ. 

11. Ч.Уранбилэг

Ч.Уранбилэг зурган илэрцүүд

2010 онд "Топ модель" өргөмжлөл хүртсэн загвар өмсөгч Ч.Уранбилэг "Дорнын тэргүүн мисс", "шилдэг фото мисс" гээд багагүй өргөмжлөлтэй нэгэн. Загварын тайзнаа энхрий ялдам харагддаг Ч.Уранбилэг өдгөө барилгын компани удирдаж яваа. Спортоор хичээллэх дуртай, гольф тоглох, хурдан морины хоббитой гээд нэлээд эршүүд зантай, дайчин бүсгүйг хамгийн бизнес сэтгэлгээтэй топ гэж хэлж болно. 

12. Э.Сэлэнгэ

Холбоотой Зураг

Тэрээр 2011 онд "топ модель" өргөмжлөл хүртсэн. 2006 онд "Монголын сайхан бүсгүй"-ээр шалгарч, "Дэлхийн мисс шалгаруулах тэмцээн"-д оролцож байсан. «Эра» төвөөс загварын гараагаа эхэлсэн загвар өмсөгч, мисс бүсгүй Сингапурын нэртэй загвар зохион бүтээгчийн хараанд өртсөнөөр тус улсад ажиллаж, амьдрах болсон, Тэрбээр тус улсын загварын тайзан дээр алхаж эхлээд ганцхан жилийн дотор өөрийн ханшаа гурав дахин өсгөсөн гэдэг Э.Сэлэнгэ олон улсын хэмжээний сайттай гэрээ байгуулж, дэлхий даяар нүцгэн зургаа цацан, монголчуудыг алмайруулж явсан. 

13. Ч.Ундрах

топ  модель Ч.Ундрах зурган илэрцүүд

 2012 онд "Топ модель" өргөмжлөлийг хүртсэн тэрээр 12 жил загварын тайзнаа хөдөлмөрлөхдөө ил, далд "фронт"-д нь үүрэг гүйцэтгэсэн. Учир нь тэрээр өнөөг хүртэл загвар өмсөхийн хажуугаар, өөрөөсөө илүү бусдыгаа үзэсгэлэнтэй харагдуулах нүүр будагчийн ажлыг давхар хийж байсан. 

14. О.Пүрэвдулам

Холбоотой Зураг

"Топ модель" О.Пүрэв-дулам МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг төгссөн. Тэрээр "Catwalk" хамтлагт дуулж, "Asian Model-2011" тэмцээнээс “Asian Star Model” өргөмжлөл хүртэж явсан.

15. С.Ариунбилэг

топ  модель  С.Ариунбилэг зурган илэрцүүд

"Гоёл 2014" наадмаас топ моделийн шагнал хүртсэн тэрбээр "Энэ наадмын тайзнаа 12 жил алхахдаа хэзээ ч шагнал горьдож байсангүй. Гэнэтийн зүйл боллоо" хэмээн хэлж байсан удаатай. Түүний биеийн өндөр 176 см. Биеийн харьцаа 86:62:91. Түүний нөхрийг О.Золбаяр, охиныг нь З.Цэцүүхэй гэдэг.

16. Х.Бадамгэрэл.

топ  модель  Х.Бадамгэрэл. зурган илэрцүүд

"Андра модель" агентлагийн захирал Х.Бадамгэрэл 2009 оны мисс билээ. Түүний биеийн өндөр 178 см, биеийн харьцаа 86:59:87. Бизнесмэн мисс маань гурван охин эрэгтэй дүүтэй айлын ууган охин юм.

17.Х.Уянга

топ  модель Х.Уянга зурган илэрцүүд

 Энэ жилийн наадмын топоор загвар өмсөгч Х.Уянга тодорсон юм.

18. "Гоёл-2017" наадам топгүй.

Монголын дизайнеруудын холбооноос 29 дэх жилдээ зохион байгууллаа. Харин хүн бүрийн догдлон байж хүлээдэг шинэ топ моделийг энэ жил шалгаруулсангүй. Энэ нь цугласан олны сэтгэлийг бага зэрэг гонсойлголоо.

19. Т.Халиунаа

Т.Халиунаа зурган илэрцүүд

"Гоёл 2018" наадмын топ моделиор загвар өмсөгч Туяацэцэгийн Халиунаа тодорлоо.

 Топ моделийн шагнал нь өргөмжлөл, 10 сая төгрөг байв. "Гоёл 2018" наадмын Топ модель Т.Халиунаад шагналыг Топ модель Э.Одгэрэл гардуулж өглөө.
 

 

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(49.0.219.77) 2017 оны 12 сарын 13

50 garsan emee nariig odoo boliul uasiim be eryy obdog ni niilsen bga hsdee

0  |  0
Андуураад бна(202.21.106.158) 2017 оны 12 сарын 13

2 Сэлэнгийг хольж хутгаад бичцийн биш үү, топ Сэлэнгэ нүцгэлж шалдлаагүй бх шүү, бас дэлхийн миссд ороогүй, сэтгүүлч юм бол мэдээллийн эх сурвалжаа үнэн бодитоос аваач

0  |  0
Q(27.123.212.135) 2017 оны 12 сарын 12

Bandaashtain hiigeechee

0  |  0
зочин(202.179.27.231) 2017 оны 12 сарын 12

Хамгийн сайхан нь Урнаа, Пүүжээ,Сэлнэг байлаа.

0  |  0
orkuud(182.160.37.231) 2017 оны 12 сарын 12

MONGOL SHIG HEDEN BUGSGUI MUUMGUI ZAGVAR UMSUGCH NARIIG TOP GEJ URGUMJILDUG ULS DELHIID UUR BDGGUI SHDEE, GUCCI, CALVIN CLEIN GEJ ZAGVAR ZOHION BUTEEGCHIDIIG L DELHII YARIHAAS, UMSUGCH GEJ YARIDAGGUI SHDEE, MONGOL BOL ZUGEER L TOP NEREER SHALGARUULJ TURUULSENIIG N UNE HURGEJ BIEIIG N UNELUULDEG MYANGANBAYARIIN BOOVNII ZUGAAG GARGADAG YANHANUUD L BDGDAA ZAILUUL

0  |  0
Top