Сурагчид “Монгол гэр” боловсролын хөтөлбөрт хамрагдлаа

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 13

 Монголчууд бид дахин давтагдашгүй, тайлагдашгүй их өв, түүхийн эзэд билээ. Энэ их түүх соёлоо үр хойч залуу үедээ сурталчилан таниулах нь бидний үүрэг байдаг билээ.

Нүүдэлчин ард түмний соёлын нэг хэсэг болох “Монгол гэр”  2013 онд Дэлхийн өвд бүртгэгдсэн байдаг. “Монгол гэр”-ийн түүх бэлгэдэл, утга тайлал, ёс заншил, уламжлалыг залуу хойч үедээ сурталчилан таниулах зорилгоор Монголын Үндэсний музей “Монгол гэр” боловсролын хөтөлбөртөө ЕБС-ийн сурагчдыг хамруулан зохион байгуулсаар ирсэн. Энэ удаагийн хөтөлбөрт нийслэлийн 56-р сургуулийн 8-р ангийн сурагчид музейд зочилон тайлбартайгаар музей үзэж, “Монгол гэр” боловсролын хөтөлбөрт хамрагдлаа.

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top