Үндсэн хуулийн өөрчлөлт: Болгоомжлоход илүүдэхгүй болчимгүй заалтууд

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 16

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал ид яригдаж байна.  Төрийн байгуулалтын байнгын хороонд Үндсэн хуультай холбоотой маш чухал тайланг УИХ-ын Тамгын газраас энэ долоо хоногт хүлээлгэн өгчээ. Тодруулбал, УИХ-ын Тамгын газраас  “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай” УИХ-ын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 39 дүгээр тогтоолын дагуу Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг улс, орон нутгийн хэмжээнд олон нийтээр хэлэлцүүлсэн.

Хэлэлцүүлэгт нийт 327 мянга 375 саналын хуудсаар иргэд санал өгсөн байна. Чухам ямар өөрчлөлтийг иргэд дэмжсэн талаарх мэдээллийг хүргэж байна. 

Төслийн нэгдүгээр бүлэгт  нийт 7 заалт тусгагджээ. Тус заалтуудыг иргэд дэмжсэн байна. Тодруулбал, 

1.1-т “Сонгуулийн тогтолцоог хуулиар тогтоох” 

1.2.“Тухайн жилийн улсын төсвийн төсөлд зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглох” 

1.3.”Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргах эрхийг нарийвчлах” 

1.4.”Төрийн хяналтын байгууллагын тухай” 

1.5.”Хянан шалгах түр хороо байгуулж болох тухай Үндсэн хуульд нэмж тусгах”

1.6.”Ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг 75-аас доошгүй ажлын өдөр болгох”

1.7.”Хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар хуулийг эцэслэн батлах”  

Хоёрдугаар бүлэгт хоёр заалт тусгагдсан байна. 

2.1.”Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах”

 2.2.”Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх эрхийг хасах” 

Гуравдугаар бүлэгт гурван заалт тусгагдсан. 

3.1.”Ерөнхий сайд болон Засгийн газрын нийт гишүүний гуравны нэг нь Улсын Их Хурлын гишүүн байж болохоор хязгаарлах” 

3.2.”Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх /Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах/”

 3.3.”Засгийн газрын үндсэн чиг үүргийн таван яамыг Үндсэн хуульд нэрлэх заах, Ерөнхий сайд 7 хүртэл яамыг нэмж байгуулах саналыг Улсын Их Хуралд оруулах”

Дөрөвдүгээр бүлэгт дөрвөн заалт тусгагдсан байна. 

4.1.”Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой байх, шатлан дэвших зарчимд үндэслэх”

4.2.“Төрийн албаны төв байгууллагын хараат бус байдал, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтоох”

4.3.“Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр болон хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглох” 

Тавдугаар бүлэгт

5.1.“Шүүхийн ерөнхий зөвлөл арван нэгэн гишүүнээс бүрдэхээр Үндсэн хуульд заах”

5.2.”Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохоор Улсын Их Хуралд танилцуулж дэмжсэнийг, бусад шүүхийн шүүгчийг томилохоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосныг Ерөнхийлөгч батламжлах”

5.3.”Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр, Монгол Улсын гучин нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилох”

Зургадугаар бүлэг хоёр заалт тусгагдсан.

6.1.“Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод, аймаг нь сум, хотод /орон нутгийн харьяалалтай/, сум нь баг болон тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд, хот нь хороонд хуваагдахаар Үндсэн хуульд бэхжүүлэх”

6.2.“Баг, тосгон, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүрэг, хотын Засаг дарга шууд томилох”

Болгоомжлоход илүүдэхгүй болчимгүй заалтууд

  • Дээрх заалтуудаас 1.7 заалт нь алдаа дутагдалтай болсон мэт харагдаж байгаа юм. Учир нь одоо мөрдөгдөж байгаа журмаар чуулганд 76 гишүүн оролцох ёстой. Үүнээс ирц хүрэхгүй бол хуулийг эцэслэн баталдаггүй. Үндсэн хуульд дээрх өөрчлөлтийг оруулбал чуулганд хэдэн гишүүн суусан ч хамаагүй, дийлэнх нь дэмжиж байгаа тохиолдолд хуулийг эцэслэн батлах боломжтой болж байгаа гэж ойлгогдохоор байна.  Хэрэв тийм бол энэ заалт нь УИХ-ын гишүүдийн хариуцлагыг  сулруулж, хуулийн тогтоох эрх үүрэг нь үгүй болох магадлалтай. 
  • Энэ хуулийн тавдугаар бүлэгт шүүгч томилоход УИХ-ын оролцоог тодотгосон байна. Хэрвээ шүүгчийг УИХ-аас томилбол шүүгчдийн хараат бус байдалд нөлөөлж эхлэх маш том эрсдэл үүсч байгаа юм.

Ийнхүү Үндсэн хуульд  нэмэлт өөрчлөлт оруулахыг иргэд дэмжжээ. Одоо батлагдах л үлдлээ. Хэрвээ эцэслэн батлагдаад гарвал энэ хууль 2021 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх юм.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
afrik(66.181.181.148) 2017 оны 12 сарын 17

OYUNLAG TORIIG MERGEJLIIN TOR GENE GEED NEMJ ORUUL

0  |  0
ЧИКА(203.91.118.180) 2017 оны 12 сарын 16

ҮХЭХДЭЭ ҮХЭР БУУГАА ТАВИНА ГЭЖ ЭНЭ ДЭЭ.МӨН ЗУЛ БӨХӨХИЙНХӨӨ ӨМНӨ БАДМАЛДАГ ГЭДЭГ ҮГ Ч БИЙ.ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС АЙСАНДАА ҮНДСЭН ХУУЛЬД ХҮРТЭЛ ХҮРТЭЛ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫГ САНААРХАЖ БАЙГАА ГЭМТ ХЭРЭГТЭНГҮҮД ҮНГЭЛЦЭГ НЬ ЯГ ХАГАРАХ ГЭЖ БАЙГАА ЮМ БАЙНА ДАА

0  |  0
БАТУКА(203.91.118.180) 2017 оны 12 сарын 16

ШАА ШАА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭРХ МЭДЭЛЫГ ХЯЗГААРЛАХЫН ТУЛД ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ГЭЖ БАЙГААГ ЧИНЬ ЗАХЫН 8 Н НАСТАЙ БАЛЧИРААС 80 НАСТАЙ БУУРАЛ НЬ ХҮРТЭЛ МЭДЭЖ БАЙХАД БИТГИЙ СОЛИОРЦГООГООД БАЙ.

0  |  0
ikuj(41.85.161.154) 2017 оны 12 сарын 16

Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид аюулгүй хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгодог. Холбоо барих хаяг: WhatsApp: 33644664 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com

0  |  0
баяраа(59.153.112.63) 2017 оны 12 сарын 16

хуулийг нь уншаагүй байж энэ заалтуудийг хараад болгоомжлох энэ тэр гэсэн сүржин юм бичиж хэрэггүй.1,7 заалт маш зөв заалт ирцийг өндөрсгөх. Харин Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуралдааны ирцийг үндсэн хууль дээр нь заачихсан байгаа. Харин УИХ-аас шүүгч томилно гэж байхгүй байна. УИХ аар танилцуулж Ёрөнхийлөгч эцэслэхээр байна. Энэ бол маш зөв . Өөрөөр хэлбэл төрийн эрх барих дээд байгууллагаараа танилцуулагдаад ёрөнхийлэгч батлах юм байна.

0  |  0
Top