К.Илюмжинов: Намайг алан хядагчидтай холбоотой гэж зарлаж, АНУ хар дансандаа бүртгэсэн

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 16

АНУ К.Илюмжиновыг хар дансандаа бүртгэсний дараа Туркийн Ерөнхийлөгч Т.Эрдоган “Сирийн Засгийн газар “Лалын улс” бүлэглэлтэй холбоотой, холбодог хүн нь ОХУ-ын шатарчин, их мастер нөхөр бий” гэж мэдэгдсэн билээ. Тэгвэл түүний дараа Кирсан Николаевичийн хамгийн сүүлд өгсөн ярилцлагыг хүргэе. “Business FM” радиод өгсөн энэхүү ярилцлагадаа тэрээр Т.Эрдогантай ямар харилцаатай байдаг, Сирийн эрх баригчид, бизнесийн түншүүдийнхээ талаар илэн далангүй тайлбар өгчээ.

 

-Туркийн ерөнхийлөгч Т.Эрдоганы мэдэгдэлд дурьдсан Башар Асадад алан хядагчдаас газрын тос худалдаж авахад нь тусалдаг алдартай шатарчин орос эр нь таныг мөн гэж дэлхий нийт таамаглаж байна. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Алдартай шатарчин, их мастерын тухайд гэвэл Орост олон их мастер бий. Тэд бүгд л алдартай. Шатарчид тэмцээнд оролцохын тулд дэлхийн олон оронд зорчдог. Жишээ нь, хоёр жилийн өмнө Туркийн Антальяд болсон Европын нээлттэй тэмцээнд ОХУ-ын шатарчид түрүүлсэн шүү дээ. Т.Эрдоган яг хэнийг хэлснийг мэдэхгүй, гэхдээ нөгөө талаас нь харвал энэ маш бодлогогүй, тэнэг мэдэгдэл. Эрүүл ухаантай нэг ч шатарчин, их мастер ч бай ОХУ-ын иргэн л бол улсдаа хориглогдсон алан хядах байгууллагыг дэмжинэ гэж үү.

-Гол нь АНУ “Хар жагсаалт”-даа багтаасан болохоор л хүмүүс таныг гэж бодоод байна л даа?

-Мэдэхгүй юм. Хэрвээ хэн нэг нь, ямар нэг зүйл хэлсэн бол тэр шууд нэр цохож чадахаар, намайг сайн таньдаг хүн шүү дээ. Би гэрт нь ч зочилж байсан. Анкара, Станбулд байдаг юм. Бид шатрын талаар яриа хөөрөө өрнүүлж байлаа. Хэрвээ Т.Эрдоган тэр хүнийхээ овог нэрийг мэдэж байсан бол шууд нэрлэчих байсан л гэж бодож байна. Гэтэл тэгж чадахгүй байна. Мэдээлэл хомс байгаагийн шинж юм байлгүй дээ.  

-АНУ таны бизнесийн хамтрагч “Оросын санхүүгийн альянс”-т хориг тавьчихсан нь хардах бас нэг шалтгаан болоод байна?

-Бас л худлаа. АНУ-ын Хуульзүйн яамны цахим хуудсанд тавигдсан мэдээлэлд доктор Хуриевыг 1994 оноос Башар Асадтай хамтарч ажилласан гэж бичсэн байна лээ. Тэр чинь сөрөг хүчний намын гишүүн байснаасаа болж 1992 онд эх орноо орхиж байсан хүн шүү дээ. Сирид хориотой байгууллагаар зарлагдсан Коммунист намын гишүүн байж яаж Б.Асадтай 1994 оноос хойш хамтарч ажиллах юм бэ. Хоёрдугаарт, намайг Хуриевтай 1997 оноос хойш хамтарч ажилласан гэсэн байсан. Гэтэл бид үнэндээ түүнээс таван жилийн дараа 2000-аад оны эхээр танилцсан. Ер нь Хууль зүйн яамны цахим хуудсанд тавигдсан мэдээлэл тэр чигээрээ худал хуурмагаар дүүрсэн байна лээ.      

-Тэгээхээр, таны бизнесийн ашиг сонирхлын талаар асууя. Танд Сири улсад бизнесийн ямарваа ашиг сонирхол байгаа юу?

-1989 онд, бизнесээ дөнгөж эхэлж байхад надад Сирийн нэг ч компани, хуулийн этгээдтэй байгуулсан гэрээ байгаагүй. Одоо ч байхгүй. Харин Сирид очиж байсан уу гэвэл тийм. Гэхдээ Олон улсын шатрын холбооны ажлын шугамаар л очиж байсан. Башар Асадтай ч гэсэн тэмцээний нээлт дээр л таарч байснаас цаашгүй.     

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
darvin(202.55.180.2) 2017 оны 12 сарын 17

ene muucain amerkchuud hunii ner hundiig unagah gej l tegj baigaa um ardchilal hunii erh yridag ni shal hudal amerik ornihoo erh ashigiin toloo yamar ch buzar zuil hiihec butsahgui ulc tuuhiig ergeed hariya delhiin 2 r dainii hundiig Oroc ulc uuren garch delhii dahiniig amar amgalan bolgocon tegeegui bol odiid amerik evrof azi africkuud bugd natsit germanii boolchlold cuireh baican busuu tegeed hogjij ornuudiig ugui hiihec oor uv hiij baigaa um amerkchuud asuudliig dandaa zoocnii nuheer hardag auvltai ulc um

0  |  0
Top