Израилийн цэргүүд Газын зурваст цохилт өгчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 18

  Газын зурваст дайн үргэлжилсээр байна. Энэ газарт орших ХАМАС бүлэглэлийн эзэмшилд байдаг газар руу цэргүүд цохилт хийжээ. Энэ талаар Израилийн батлан хамгаалах армийн “Twitter” хуудсанд өгүүлсэн байна. Израилийн урд хэсэг рүү харвасан пуужингийн хариуд тус улсын цэргийн агаарын хүчин Газын зурвасын хойд хэсэгт орших ХАМАС бүлэглэлийн дасгалаа хийдэг хуаран руу цохилт өгсөн нь энэ аж. Палестины тал өмнө нь ч Газын зурвас руу хоёр пуужин харваж байсан билээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иерусалимыг Израилийн нийслэл гэж зарласнаас болж Палестины талаас Израилийн цэргүүд рүү чулуу нүүлгэж, хариуд нь их буугаар буудсанаар Газын зурваст дайн эхлээд долоо хонож байна. Израиль улс Палестинтай хиллэдэг хэсгээ хаасан бол ХАМАС бүлэглэл дайн хийнэ гэж мэдэгджээ. Түүнчлэн энэ бүсийн хөрш исламын шашинтай орнууд Трампын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж байна. Олон улс ч мөн Трампд хандан энэ асуудалд ул суурьтай хандахыг сануулж байгаа билээ. Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч Иерусалимын асуудлаар сүүлийн үед таг чиг сууна. Трамп Израилийн орчин үеийн нийслэл Тель-Авиваас Элчин сайдын яамаа нүүлгэх шийдвэр гаргасан юм.

https://media.tvzvezda.ru/news/vstrane_i_mire/content/201712180628-dfvv.htm/1.jpg

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.161.109) 2017 оны 12 сарын 19

Neg hunii teneg shiidverees bolj asar ih gai gamshig boldog.zunug uvguduusuu manaih ch salah heregtei

0  |  0
Top