Г.Номуундарийн хүсэлтээр цэнхэр үст Цэрэн залруулга хийлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 19

УИХ-д гурван удаа сонгогдсон, Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Номуундарийн хар тамхи, хүчингийн хэргийн тухай бичлэг олон нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Г.Номуундарь охин бичлэгтээ Монголын томоохон бизнесменүүдийн хүүхдүүд хэрхэн хууль дүрэм журмыг уландаа гишгэж, мансуурч, бусдыг эрхшээлдээ оруулж, хүчиндэж, наргиж цэнгэж зугаагаа гаргадаг талаар илэн далангүй ярьсан юм.

Саяхан цэнхэр үст Цэрэн хэмээн хочлогдсон Э.Цэрэндолгор өөрийн фэйсбүүктээ нэр бүхий хүмүүсийн зургийг оруулан Г.Номуундарийн хүчингийн хэрэгт буруутгасан пост бичсэн нь нийгэмд хүчтэй нөлөө үзүүлээд байгаа. Тэгвэл Э.Цэрэндолгор Г.Номуундарийн хүсэлтээр Г.Анархүүтэй уулзан залруулга хийн, ярилцаж буй бичлэг сошиалд тавигджээ. Э.Цэрэндолгор хэлэхдээ “Номуундарийн хүсэлтээр залруулга хийх гэж байна.  Номуундарь миний постолсон зурган дээр байсан таван залууг хүчингийн хэрэгт ямар ч холбоогүй. Тиймээс яаралтай залруулга хийнэ үү гэж хүссэн.  Би зурган дээр байсан таван залуу болоод Анархүүгээс уучлалт гуйж байна. Гэхдээ би Номуундарийн талд бат зогсоно. Түүний төлөө дуугарна. Номуундарь өөрөө Г.Анархүү болон бусад зурган дээр байсан залуусын тухайд ойрын хугацаанд залруулга хийнэ” гэж хэлсэн юм.

Бичлэгийн үеэр Г.Анархүү ч мөн өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Үнэн бүхэн илрэх байх. Нийгэм маш их туйлширч байна. Миний нэр болоод найзуудын маань нэр хүчингийн хэрэгтэй холбогдоод байгаа. Тиймээс үнэн зөв мэдээлэл хүргэхийн тулд өнөөдөр Цэрэн эгчтэй уулзаж байна. Бичлэг хийсэн охин надтай холбогдож намайг ямар ч холбоогүй болохыг хэлсэн. Надад уучлаарай нэр төрийг чинь сэргээнэ гэж хэлсэн юм. Цэрэн эгчийн оруулсан посттой холбоотойгоор над руу маш олон хүмүүс дайралт хийсэн. Би 27 настай. Магадгүй миний оронд 18 настай хүүхэд гүтгүүлсэн бол амиа хорлох байдалд ч хүргэхээр тийм их дайралт нийгмээс ирсэн. Хүчирхийлэгч, хар тамхичин гэх мэт. Миний хувьд тийм зүйл хийх нь байтугай. Тийм бодол ч бодож байгаагүй.  Би “Хар тамхитай тэмцэх газар”-т очиж зургаан төрлийн шинжилгээ, байцаалт өгсөн. Надаас хар тамхи хэрэглэсэн гэх ямар ч зүйл илрээгүй. Би андгайлъя. Би хар тамхи байтугай ямар ч тамхи татдаггүй. Бичлэгт нэр дурдагдсан хүн болгоноос байцаалт авч байгаа юм билээ” гэв. Бичлэгийг хүлээн авч үзнэ үү.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.123.162) 2017 оны 12 сарын 20

Цэрэн гэдэг энэ эмэгтэй ямар ажил хийдэг юм бол . Хаана л хов жив хэрүүл болно тэнд л гараад ирдэг?!!

0  |  0
Tseren boli boli(88.234.206.174) 2017 оны 12 сарын 20

Ene abgai shvvgjvv tsagdaa yu dan l ingej busadiim muug vzej ul shagaij ybax ym daa zailuul

0  |  0
Зочин(103.212.116.99) 2017 оны 12 сарын 19

Энэ номиндарь гэдэг тэнэг охин болиооч чи олон жирийн айлын залуусыг битгийн доромжил энэ тэнэг цэрэн чи өөрийнхөө хүүхдүүдийг хүмүүжүүл юм бүхэнд оролцохоо боль тэнэг чавганцаа

0  |  0
Иргэн(66.181.187.107) 2017 оны 12 сарын 19

Болох болохгүй хүний үгэнд бүү ор болсон идээнээс бүү зайл гэдэгшдээ тэр номуундарь гэдэг чинь будлианий эзэн юм бишүү?

0  |  0
Zochin(27.123.212.141) 2017 оны 12 сарын 19

Ene neg yum yum busdiin heregt hoshuu durj yavah yum

0  |  0
zochin(98.226.83.151) 2017 оны 12 сарын 19

daagnaas unaj uhdeggui darvargaraasaa bolj uhdeg gedeg ene avgai sanaj yavaasai.

0  |  0
Zochin (122.201.22.8) 2017 оны 12 сарын 19

Tanii fb oldohgui bn yaahuu fb hayagaa uldeegeech

0  |  0
zochin(122.201.24.8) 2017 оны 12 сарын 19

za neg tsadiggui zorgooroo ohinii yria ymar hor urshig tarij baigaag..... emgenel unen hudliig yalgahiig buur husehgui bolj ee .... hortoi urgamal l gej ene baih daa

0  |  0
Zochi(103.229.121.253) 2017 оны 12 сарын 19

Ene neeree estoi muuhai avgai shuu. Buzar avgai. Yamar sanaatai hun yum boloo.

0  |  0
дд(103.10.22.55) 2017 оны 12 сарын 19

нээрээ Цэрэн ямар эх сурвалжаас авсан мэдээллээр энэ хэдийг ингэж зарлаваа..

0  |  0
дд(103.10.22.55) 2017 оны 12 сарын 19

Анхнаасаа л шал өөр хүмүүсийг нэрлэсэн биз дээ, Энэ хүмүүс өөр өөр хэрэгт л холбоотой юм биш бол...Залуучууд ч арай л дэндүү байгаа шүү

0  |  0
Zochin(103.206.195.163) 2017 оны 12 сарын 19

Ene medeelliin daguu shalgalt exelj bgaa bol yamai da. Yamar ch bsan ter bandi nariig uuxshuulj blxgui. Ter bandi nart yamar negen shiitgel zaaval onoox bx gej itgej bna.

0  |  0
Top