МУ-ын Ерөнхий сайд У. Хүрэлсүх БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ

2018 оны 01 сарын 10

Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхий сайдтай уулзах албан ёсны айлчлалыг энэ сарын 15 наас 17ны өдрүүдэд хийх ажээ. Ерөнхий сайд болсноосоо хойш анх удаагийн албан ёсны гадаад айлчлалаа БНСУ-д хийх гэж байгаа бөгөөд энэ удаагийн айлчлалын төлөөлөлд УИХ гишүүд, үйлдвэрлэгчид, хэвлэлийн албаныханы бүрэлдэхүүнтэйгээр БНСУ-ыг зорих төлөвтэй байна. Өнгөрөгч оны 10 сард анх томилогдсон ерөнхий сайд нь 15 наас эхлэн 17 ны хооронд 2 хоног 3 өдрийн айлчлалыг уулзалтын хүрээнд хийх бөгөөд 16ны өдөр  БНСУ-ын Ерөнхий сайд И НАГ ЁН-тай албаны уулзалт хийж оройн зоог барих юм. Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд МОНГОЛ СОЛОНГОС БИЗНЕС форумд оролцож Монгол иргэдийн төлөөлөгч нартай нөхөрсөг уулзалт хийнэ.Тус хоёр орны хувьд 1990 оноос хойш гадаад харилцаагаа хөгжүүлж ирсэн төдийгүй 2011 оноос иж бүрэн хамтын харилцааны шатанд дэвшиж ирсэн түүхтэй. БНСУ МУ-ын хоёр ард түмний хооронд нийгэм, эдийн засаг, соёлын хамтын ажиллагаа зэргээр олон талбарт өндөр үнэлэлтийг авч ирсээр ирсэн хэмээн эх сурвалж дурджээ.

БНСУ-ын Засгийн газрын зүгээс энэ удаагийн У. Хүрэлсүх сайдын айлчлалтай холбоотойгоор хоёр орны хоорондын харилцааг дахин бататгах бодит харилцаа болох төлөвтэй байгаа гэж Ёонхап агентлаг мэдээллээ.

 

Д.Тамир

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top