Нийслэлийн аюулгүй байдлын индексийг тогтоосон статистик судалгаа гаргахыг даалгалаа

2018 оны 01 сарын 10

НИТХ-ийн  тэргүүлэгчдийн өнөөдрийн хурлаар  Нийслэлийн Статистикийн газрын  цаг үеийн мэдээлэл танилцуулга, Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай, Нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай, Шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгуллагуудын  зөвшөөрлийг сунгах тухай, Хуралдаан зарлах тухай зэрэг  7 асуудал хэлэлцэх юм.

Хуралдаанд Нийслэлийн Статистикийн газрын  мэдээлэл тайлан танилцуулгыг  тус газрын дарга Д.Лхамсүрэн хүргэлээ. Нийслэлийн Статистикийн газар нь Нийслэлийн эдийн засаг, хүн ам, нийгэм, байгаль орчны талаархи статистикийн мэдээллээр төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад адил тэгш үйлчилдэг төрийн байгууллага гэдгээ илэрхийлээд 297 үзүүлэлтээр нийслэлийн статистикийн мэдээлэл авч хэрэглэгчдэд зориулан инфографик хэлбэрээр  мэдээллээ хүргэж байгаагаа танилцууллаа.

 

2017 оныг Нийслэлээс Иргэдийн оролцоотой, эрх зүйн шинэчлэлийн жил болгон зарласантай холбоотойгоор тус газраас Нийслэлийн  үйлчилгээний  нэгдсэн төвийн салбар болох  Дүнжингарав төв болон Сүхбаатарын талбайд  дүүргүүдийн статистикийн хэлтсүүдтэйгээ хамтарч нээлттэй өдөрлөг зохион байгуулсан байна.

Нийслэлийн нийгэм эдийн засгийн байдал болон бусад статистик үзүүлэлтийг байгууллагынхаа сайтаар дамжуулан олон нийтэд хүргэж байгаа бөгөөд жилдээ 600 мянга гаруй хэрэглэгч тус байгууллагын цахим сайтад хандсан  байна гэлээ. Жишээ болгож Нийслэлийн цэцэрлэгүүдийн ачаалал хүчин чадлыг газарзүйн байршлаар дэлгэн харууллаа.

Танилцуулгын дараа хурлын тэргүүлэгчид Нийслэлийн статистикийн газрын даргаас асуулт асууж хариулт авлаа. Тэргүүлэгчдийн зүгээс  нийслэл хотод амьдарч байгаа хүмүүсийн аюулгүй байдлын индексийг, статистик судалгааг тусад нь гаргах,  Агаарын бохирдлоос  хамааралтайгаар иргэдэд үүсэж байгаа эмгэг, өвчлөлийн тухай судалгаа хийх зэрэг  иргэд  олон нийт рүү чиглэсэн ажилд анхааран хандуулан ажиллахыг  Нийслэлийн  Статистикийн газрын даргад  чиглэл болгон өглөө гэж НИТХ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

НИТХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах тасаг


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
molor erdene (59.153.115.104) 2018 оны 01 сарын 10

BI MONGOLIIN IREEDUIG TOSOOLJ BAINA UURHAINUUD MONGOLD ASHGAA OGOHGUI GEREE BAIGUULSAN GESEER BAIGAAD AJIL HIILGEHGUI BAIDAG YABDAL GAZAR AVCH ULSAA HARDALTAAS BOLJ HOISH TATNA HUULIA SHUUMJILNE UU GEHEES BUTEEN BAIGUULALTIIG SHUUMJLEED BAIDAG NOHDUUDIIG OILGOHGUI YUM MONGOLCHUUD MUNHAG BOLHOOR HOGJIHGUI BAIGAAM GUN UHAANCHID INGEJ HELNE GUN UHAAN MASSD ITGEDEG UHAAN

0  |  0
has(59.153.115.104) 2018 оны 01 сарын 10

YAG ONOHIIG ONOL GEDEG MONGOLCHUUD ONOJ CHADAHGUIGAA SHUUMJILSEN N YALAAD YAG ONONO GEJ BAIDAGGUIG MEDEED MONGO IDEED BAIDAG TSIKLD ORJ

0  |  0
lord(59.153.115.104) 2018 оны 01 сарын 10

STATISTIKIIG BAINGA L SHUUMJILEH YUM YAJ ONOH YUM TAAJ GARDAG N IH YUM UURHAI CH BAS YAAJ GARDAG ONONO GEDEG PEODALIASAA HETSUU BAISAAR IRSEN TOGS BOLGOHOD TOLGOI OVDONO GEED DUTUU HOGJUULJ TERTEE TERGUI HUNIIG TEHNOLOGIOR DUGNEDEGGUI

0  |  0
Зочин(103.212.116.172) 2018 оны 01 сарын 10

Статистикийн газраас гаргаж байгаа тоо мэдээнүүд хоорондоо зөрүүтэй ажиллагсдын дундач цалин 960.0 болсон гэх шиг хүн итгэмээргүй тооцоо судалгааг гаргадаг.тэгэхээр нийслэлийн аюулгүй байдлын индексийн үнэн зөв гаргана гэдэг эргэлзээтэй

0  |  0
Top