Нэртэйгээр нь “Хятад,Монголын хамтарсан цагаан сар” гэчихгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 12

 БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод зохион байгуулагдах “Хятад-Монголын цагаан сар”-ын үзэсгэлэнд үйлдвэрлэгчдээ оролцуулах гэж байгаа тухай албан мэдээг нэгэн дүүргийн Засаг даргын Тамгын газар албан ёсны сайтдаа оруулжээ. Үзэсгэлэн, худалдаанд үйлдвэрлэгчдээ оролцуулах гэсэнд нь биш үзэсгэлэн худалдааны нэр нь Хятад, Монгол хоёр улс хамтарч цагаан сар хийдэг юм шиг ойлгогдохоор  байгаа нь олон хүний эгдүүцлийг төрүүлж байна.   Мөнхийн  хоёр хөрштэйгээ найрсаг харилцаатай байх ёстой хэтэрхий нялуун харилцаатай байж бас болохгүй. Өмнөд хөршийнхөн санамсаргүй мэтээр Монголтой зарим зүйлээ “нааж” орхидог. Үүний нэг жишээ нь Чингис хааны төрсөн өдрөөр ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт, Чингисийн онгоныг түшиглэн Монгол үндэстний бөхийн барилдаан болох “Алтан бүс”-ийг зохион байгуулсан.

 Манай улс арслан цолтноос эхлээд 16 бөх өндөр бооцоонд нь шунаж амташсан хэрээ 13 дахихын үлгэрээр Ерөнхийлөгчийнхөө Чингис хааны төрсөн өдөр “Монгол бахархалын өдөр”-өөр барилдах урилгыг үл тоож очоод хоосон ирцгээсэн. Монгол Улсад 12 дугаар сарын 19-ний өдөр  “Монгол бахархалын өдөр” тохиосон бол Хятадууд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Алтан бүс” барилдааныг зохион байгуулж байх жишээтэй. Санамсаргүй үйлдэл үү, улстөрийн зорилготой юу гэдгийг ялгахад бэрх. МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж Алтан бүсэд оролцох гээд байгаа бөхчүүдэд хэлж, улстөрийн шалтгаан байж магадгүй хэмээн хардаж Ерөнхийлөгчийн Тамгын газарт хандсан тухайгаа ярьсан. Үүнтэй адилхан “Хятад-Монголын цагаан сарын үзэсгэлэн” хэмээн нэрлээд байгаа нь сэжигтэй. Энэ хоёр улс хамтарч цагаан сар тэмдэглэдэг гэсэн ойлголт төрүүлмээр санагдана. Хятадын цагаан сар, Монголын цагаан сарын баяр хоорондоо бараг сарын зөрүүтэй болдог. Гэвч үзэсгэлэн худалдааг нь "Хятад-Монголын цагаан сарын  үзэсгэлэн" гэж нэрлэдгийн цаад санаа юу юм болоо.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
naruto(43.228.129.65) 2018 оны 01 сарын 12

дээгүүр дандаа урд зүгийнхэн байна. одоо эхэлж байна. нэг л мэдэхэд хамтраад баяраа тэмдэглэнэ дээ

0  |  0
Тэнэгүүдэд(122.201.25.46) 2018 оны 01 сарын 12

Оюуны тураалтай нөхөд нээрэй ариа дэндүү юмаа юм ойлгохгүй цагаан сар бол ази он тоолол энийг өмчлөх эрх хэнч байхгүй европын ихэнх орон зул сар тэмдэглэдэг яг түүн шиг үзэсгэлэн худалдааны хувьд яагаад бид дандаа урд хөршөөс бүх юмаа авах гэж бид бас цагаан идээ бас бус юмаа зарж болдог юм байгаа биз дээ тархины тураалтай нөхөд үндсэрхэг үзэл нэрийн дор үүнийг эсэргүүцэж жинхэнэ урд хөршийн эдийн засгийг дэмжиж байгаа юм биш үү

0  |  0
Орк(202.179.25.213) 2018 оны 01 сарын 12

Мөнхийн хоёр хөрш гэчихжээ.Хэзээ байхдаа 200 жилийн өмнө Монголын хоймрыг дээрэмдэж буусан Орос манай МӨНХИЙН ХӨРШ байдаг билээ? Хятад Монгол цагаан сар гэж нэрлэхгүй зүгээр цагаан сар гэж нэрлүүлэх гээд байгаа юм уу? Тэгвэл нөгөө Монгол ялах юу болох болж байна?

0  |  0
Зочин(59.153.112.73) 2018 оны 01 сарын 12

Монголын цагаан сарыг хятадын цагаан сартай адилтгах аргагүй.Монгол бөхчүүд Монгол бахархалын өдрөөрөө Хятад яваад байхдаа яахав дээ.Ашиг хонжоо харж л явж байгааш дээ.Арай дэндүү юмаа.Монгол зан үйл,хятад зан үйл өөр шүү.Ингэж хятадтатчилах бодлого явуулж байгаа нөхдүүдтэй тооцоо хийх хэрэгтэй

0  |  0
Зочин(59.153.112.73) 2018 оны 01 сарын 12

Мо

0  |  0
Top