Утааны эсрэг хэвтээ жагсаал боллоо

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 13

Утааны эсрэг "Аав, ээжүүд” ТББ болон тус байгууллагын хөтөлдөг фэйсбүүк группийн гишүүд Сүхбаатарын талбайд эсэргүүцэл илэрхийллээ. Жагсаалд 100 орчим иргэн оролцсон.

Төр, засгаас явуулж буй утааны эсрэг бодлогыг шүүмжлэн, өмнө нь хэд хэдэн удаа жагсаал зохиож байсан тэд өнөөдрийн тэмцлээ “Хэвтээ жагсаал” гэж нэрлэжээ. Жагсаалд оролцогч иргэд “Утаагаа арилга, угаартаж үхлээ, утааны эсрэг дорвитой арга хэмжээ ав”  гэж дуу нэгтэйгээр хашгирч байсан юм.

Хэвтээ жагсаал зохион байгуулагчдад Сүхбаатарын талбайн баруун урд хэсэгт жагсах зөвшөөрөл олгосон байна. Харин яг энэ цаг мөчид төв талбайн баруун урд хэсэгт иргэдийн жагсаал болж, харин төр, засгийн тэргүүн үүд, УИХ, Засгийн газрын гишүүд, Үндсэн хууль тогтоогчид Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойг тохиолдуулан  жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж байсан юм.

Т.Ариунтунгалаг

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зоригт(66.181.188.163) 2018 оны 01 сарын 14

энэ хэдэн солиотой юмнууд өөрсдөө утаа үйлвэрлэгчид, ингэж айлгаж байранд орно гэж бодож солиорцгоож байна. Одоо шалдан хэвтэцгээ, зайлцгаа, солиорхоо больцгоо.

0  |  0
Зочин(59.153.114.108) 2018 оны 01 сарын 13

Ичих нүүргүй болсон юмнууд ард иргэдээ тоохгүй байгаа нь улс төрийн ялзрал

0  |  0
Төр ичиг(66.181.190.117) 2018 оны 01 сарын 13

Та нарыг төрийн томчууд эргэж очив уу Уг нь тэдний үүрэг юмсан

0  |  0
Top