Жүжигчин Жессика Фолкхолт гэр бүлийнхнийхээ оршуулгын маргааш нас баржээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 13

Австралийн жүжигчин 29 настай Жессика Фолкхолт эцэг эх болон дүүг нь оршуулсан өдрийн маргааш нас баржээ. “Mirror” сонинд мэдээлснээр тэдний гэр бүл өнгөрсөн сарын 26-нд Шинэ Өмнөд Уэлс мужид осолд орсон аж. Жүжигчний эцэг эх газар дээрээ нас барж, Жессика болон 21 настай эмэгтэй дүү нь эмнэлэгт хүргэгджээ. Тэдний биеийн байдал хүнд байсан гэнэ. Тийнхүү дүү нь өнгөрсөн сарын 29-нд нас барж, энэ сарын 10-нд оршуулжээ. Эмч нар Жессикагийн амийг аврахын төлөө тэмцэж байсан ч гэр бүлийнхнийг нь оршуулсны дараа түүний амьсгалын аппаратыг салгасан байна.

Австралийн Гэгээн Жоржийн эмнэлэг болон Жессикагийн тоглосон олон ангит киног бүтээж байсан “Seven” телевиз мэдэгдэл хийж, жүжигчин бүсгүй авъяаслаг, хамтран ажиллахад маш таатай хүн байсныг илэрхийлжээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hun(182.160.36.74) 2018 оны 01 сарын 13

yamar aimaar um be um ma ni bad mi hum

0  |  0
OMG(202.9.40.106) 2018 оны 01 сарын 13

God bless you.

0  |  0
уншигч(202.21.106.148) 2018 оны 01 сарын 13

Бурхан минь,ямар хэцүү юм болоо вэ.Ум ма ни бад мэ хум.

0  |  0
Top