Хамгийн ноцтой нь, согтуу эмэгтэй жолоо барьж 11 машинтай мөргөлджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 06

 

Өчигдөр өглөөнөөс өнгөрсөн шөнийн хооронд Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 319 дуудлага бүртгэгдсэн байна. Тэднээс зам тээврийн ослын 236 дуудлага бүртгэгдсэн бөгөөд хэргийн улмаас есөн хүн гэмтэж бэртсэн байна. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтуугаар жолоо барьж яьсан 21 жолоочийг илрүүлэн саатуулсан байна. Харин тэдгээрийг хэлбэрээр нь задлан авч үзвэл, явган зорчигч мөргөж гэмтээсэн осол долоо, мөргөлдөх хэлбэрээр 11 осол гарч нэг хүн гэмтжээ. Харин замын голоор согтуу явж байгаад машин мөргүүлсэн тохиолдол нэг гарчээ

Ноцтой нь гэвэл, Сүхбаатар дүүргийн Гэндэнгийг гудамж буюу Хүүхдийн ордны хойд замд Lexus маркийн машины жолооч, эмэгтэй А нь нийт арваннэгэн машинтай мөргөлдсөн тохиолдол юм. Тэрбээр согтуугаар жолоо барьсаны улмаас осол гаргаж, бусдын өмч хөрөнгийг тийн сүйтгэжээ.

                                       ӨНГӨРСӨН ОНД...

Улсын хэмжээнд 2017 онд жолооч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс зам тээврийн 793 осол  үйлдэгдсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсоноос шалтгаалсан зам тээврийн ослоос гадна явган зорчигч согтуугаар замын хөдөлгөөнд оролцож амь насаа алдаж, бэртэж гэмтсэн тохиолдол 284 бүтгэгдсэн байна.

Тоон үзүүлэлтээс харахад зорчигч болон жолооч нар согтуугаар замын хөдөлгөөнд оролцон зам тээврийн осол, хэрэгт холбогдон эрүүл мэнд, амь насаараа хохирох нь дийлэнх хувийг эзлэж байна. 

Хүйс болон насны байдлаар нь үзвэл 18-35 насны идэвхитэй амьдралд яваа залуучууд тэр дундаа 33 орчим хувийг дээрх насны эмэгтэйчүүд эзэлж байна. 

Нийт илрүүлсэн 23000 гаруй зөрчлийн:

  • 19000 орчим нь эрхийн үнэмлэхтэй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон,
  • 2500 орчим нь эрхээ хасуулсэн үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон,
  • 1500 орчим нь жолоодох эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жодоодсон зөрчил байна.

Зам тээврийн осол, хэргийн шалтгаан дундаас хамгийн их хохирол учруулдаг тэргүүн шалтгаануудын нэг нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал юм. Учир нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн жолоодох чадвараа алдаж, орчиндоо өрнөж байгаа зүйлийг тусгахаа больж, ядарч байгаагаа мэдэхгүй болдог байна. Согтуурлын эхний шатанд анхаарал суларч, мэдээллийг хүлээн авах болон сэтгэн бодох чадвар муудах зэрэг олон сөрөг дагаваруудыг бий болгодог. гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top