Орон нутгийн сурагчид мал төллөх үеэр хоёр долоо хоног амарна

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 07

Сурагчдын амралт хойшлуулсантай холбогдуулан Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай БСШУС-ын сайдын тушаал гарлаа.

Сайдын тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн жилийн бүтэц дэх III улирлын амралтын хуваарь болон зуны амралт эхлэх хуваарьт дараах өөрчлөлт оржээ.  Мөн орон нутгийн сурагчид Цагаан сараар нэг долоо хоног, мал төллөх үеэр хоёр долоо хоног амраах аж.

Аймаг, сум, тосгон, багийн сургуулийн III улирлын амралтыг гуравдугаар сарын 26-наас дөрөвдүгээр сарын 8-ныг дуустал амарна. Харин нийслэлийн сургуулийн III улирлын амралтыг гуравдугаар сарын 22-ноос дөрөвдүгээр сарын 1-нийг дуустал. Мөн нийслэл, хөдөө орон нутгийн сургуулийн сурагчдын зуны амралт I, II дугаар анги зургаадугаар сарын 1-нээс, III-V анги зургаадугаар сарын 8-наас, V-XII анги зургаадугаар сарын 15-наас эхлэн амрах ажээ. 

Б.Алтанчимэг

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top