Хүчтэй цасан шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаад байгаа замууд

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 09

Хүчтэй цасан шуурганы улмаас зарим замд үзэгдэх орчин хязгаарлагдаад байгаа талаар цаг уурын байгууллагаас сэрэмжлүүлээд байна. Тодруулбал, Төв аймгийн Лүн суманд хүчтэй цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдаад байгаа аж. Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирлагын хяналтын хэлтэс, Шуурхай ажлын хэсгийн мэдээлснээр дараах чиглэлд цас ихтэй байгаа гэнэ.

Үүнд:

  • Улаанбаатар-Дархан чиглэлийн 51-53 км-т овоолго цас үүссэн бөгөөд холбогдох АЗЗА-аас 10 хүний бүрэлдэхүүнтэй цэвэрлэж дууссан байна. Мөн чиглэлийн 130-135 км-д явах анги дээр дагтаршсан цасыг цэвэрлэж байна.
  • Сэлэнгэ-АЗЗА ТӨХК-ний хариуцдаг Дархан-Сүхбаатар сум чиглэлийн авто замд 4 хүний бүрэлдэхүүнтэй үйлчилгээний машин 1 зам дагуух хог цэвэрлэж байна.
  • Төв-АЗЗА ТӨХК-ий хариуцдаг УБ-Мандалговь чиглэлийн замын 79-89 км-д шуурсан цасыг автогрейдерээр арилгаж байна.
  • Ховд-АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг Улаангом чиглэлийн замын Буянт голын халиа гүүрэнд тулж байгааг суваглан ухаж түвшинг багасгах ажил хийгдэж байна.

Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан-Асгат чиглэлд хооронд шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдмал,
Говь-Алтай аймгийн Дэлгэр-Есөнбулаг чиглэлд цасан болон шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдмал,
Завхан аймгийн Сонгино сумаас Нөмрөг сумын хооронд цас их хэмжээгээр орж, цасан болон шороон шуурга шуурч байгаа юм байна

Иймд тээвэрчид, ард иргэд та бүхнийг онцын шаардлагагүй бол хувийн тээврийн хэрэгслээр зорчихгүй байх, зорчих тохиолдолд хурдаа зөв тохируулан замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах бүсээ тогтмол хэрэглэж, аюулгүй байдлаа сайтар ханган хөдөлгөөнд оролцохыг мөн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын гэрээт аж ахуйн нэгжийн найдвартай, баталгаатай, даатгалтай, мэргэшсэн жолоочтой, 24 цагийн хяналттай тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэхийг зөвлөж байна.

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top