”Салбарын туршлагатай, салбарыг аваад явах менежмент сайтай хүн сонгогдоосой”

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 08

МСНЭ-ийн 17-р Их хурал 305 төлөөлөгчтэйгөөр Нийслэлийн иргэний танхимд  үргэлжилж байна. Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл нь  зургаан төвд тулгуурлаж үйл ажиллагаа явуулдаг. Тодруулбал, Сонин, сэтгүүл, телевиз, радио, орон нутаг, сургалт судалгаа гэсэн мэргэжлийн төвтэй. Зургаан мэргэжлийн төвөөс Их хурлын 305 төлөөлөгчдөд мандат олгосон байна.  Ингэхдээ дээрх мэргэжлийн төвүүдэд хэр олон гишүүд, аль мэргэжлийн төвд олонх нь хамаарч байна вэ гэдгээс шалтгаалан 20-70 квот ноогдуулан, ахмадуудад 30 хувийг ногдуулж төлөөлөгчийнхөө мандатыг олгожээ. МСНЭ-ийн 17-р Их хурлаар Ерөнхийлөгч болоод Удирдах зөвлөлийн гишүүдийг томилох учиртай.


Одоогоор нэр дэвшинэ гэдгээ урьдчилсан байдлаар зарласан дөрвөн хүн байна. Үүнд:
- "Зиндаа” сэтгүүлийн  ерөнхий эрхлэгч Х.Мандахбаяр
-МСНЭ-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч М.Наранбаатар
-Өдөр тутмын сонины холбооны ерөнхийлөгч Э.Долгион
-Үндэсний шуудан сонины сэтгүүлч Б.Түвшинтөгс нар МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдгээ мэдэгдээд байгаа юм.  Харин танхимаас хэдэн хүн нэр дэвших нь тодорхой бус байна.

МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид үндсэн илтгэлдээ "МСНЭ-ийг Төсвөөс санхүүжүүлэх шаардлагатай байна. Учир нь эвлэлийн гишүүний татварыг 100 хувь хураасан ч үйл ажиллагааны 10 хувьд хүрдэггүй учир санхүүгийн хувьд маш чадамжгүй. МСНЭ ажлын алба гуравхан хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Жилдээ 36 сая төгрөгийн зардал өдөр тутмын үйл ажиллагаанд зарцуулдаг. Удирдах зөвлөлийн гишүүдэд ч татвараа төлдөггүй хүн байна. Татварт найдах хүндрэлтэй. Тиймээс өөр эх үүсвэрээс санхүүжих шаардлагатай байна. Салбарын ганц толгой байгууллага учраас яамны хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл санхүүгийн хувьд ийм чадамжгүй байх нь учир дутагдалтай. Манай салбарыг төрийн бодлогын хувьд орхичихсон.  Хүчирхэг бүтэцтэй болоход удирдах зөвлөл ажиллаасай гэж хүсч байна Цаашид МСНЭ-ийг Сэтгүүлчдийн нэгдсэн төв байгууллага гэдгийг хуульчлан баталгаажуулах шаардлагатай" гэлээ.


Зарчмын дагуу нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр, ажлын туршлагаа төлөөлөгч нарт танилцуулна. Тухайлбал, ”Зиндаа” сэтгүүлийн  ерөнхий эрхлэгч Х.Мандахбаярын тухайд мөрийн хөтөлбөртөө дөрвөн багц зорилтыг дэвшүүлжээ. "Нэгд, Сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүйг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллах. Хоёрт, Хууль эрх зүйн орчныг сайжруулах. Гуравт, Санхүүгийн хараат бус байдлыг салбарын түвшинд нэмэгдүүлэх. Дөрөвт, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн ирэх дөрвөн жилд ажиллана" гэлээ.


 

Төлөөлөгчдийн зүгээс "Салбартаа олон жил ажилласан туршлагатай, салбарыг аваад явах менежменттэй хүн сонгогдоосой гэж хүсэж байна" гэв.

 Их  хурал түр завсарлалаа.

Ш.Адъяамаа

Гэрэл зураг: Ц.Баярбаатар

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(66.181.179.87) 2018 оны 02 сарын 08

Сэтгүүлч нэртэй хөлсний бичээчдийн холбоог бас ард түмний татварын мөнгөөр тэжээх юм гэнэ шүү, Галаарид гуай. Энэ боловсролгүй тэнэг сэтгүүлчид эхлээд бичиг үсэг, найруулгын алдаагүй бичдэг болоосой. Тэгээд татварын мөнгө гудрах юм бодоосой билээ.

0  |  0
Зочин(66.181.178.90) 2018 оны 02 сарын 08

Сэтгүүлч өөрөө алдаагаа хараач, ичээч, танай УЗ гишүүд татвар төлөх ёстой юм уу, гишүүдэд нь татвар төлөх юм уу, ойлго ч үгүй байна

0  |  0
Top