Газар хөдлөлтийн бүсэд байгаа монгол оюутнуудтай холбоо тогтоолоо

2018 оны 02 сарын 08

Тайванийн Хуалиен хотын хойд хэсэгт 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр газар хөдлөлт болсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл үүнтэй холбогдуулан Тайпэй дахь Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газарт ажлын хэсэг байгуулан 24 цагаар ажиллуулж, шуурхай дуудлагын +886-2-27229740 дугаарыг олон нийтэд зарлаж ажилласан талаар Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээллээ.

Газар хөдлөлтийн бүсэд буй монгол оюутнуудтай холбоо тогтоож, тэднээс газар хөдлөлтийн төвд байсан Цу Чи их сургуулийн 4 оюутныг Тайпэй хотод өнөөдөр шилжүүлэн авчирч байрлуулжээ. Хуалиен хотод нийт 31 монгол оюутан суралцдаг бөгөөд одоогийн байдлаар газар хөдлөлтийн бүсээс зайтай оршдог Дунхва их сургуульд суралцаж буй 13 оюутан аюулгүй байгаа аж.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top