Даатгалын салбараас төрсөн Гавьяатаа хүндэтгэлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 15

Санхүүгийн зохицуулах хороо банкнаас бусад санхүүгийн зах зээлийн оролцогчид, тусгай зөвшөөрөл эзэмшигчид, бизнес эрхлэгчдийг урамшуулах, тэдний идэвх зүтгэл, хөдөлмөр, үйл хэргийг зохих ёсоор үнэлэх, алдаршуулахад ихээхэн анхаарал хандуулж, салбарынхантайгаа нягт хамтран ажиллаж байна. Хорооноос дэмжин тодорхойлж, батламжилсны дагуу өнөөдөр даатгалын салбарт шинэхэн Гавьяат эдийн засагч төрлөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар “Гавъяат эдийн засагч” хэмээх эрхэм хүндтэй шагнал хүртсэн “МИГ даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Бат-Оршихыг Хорооны дарга С.Даваасүрэн, Хяналтын зөвлөлийн дарга Р.Ринчинбазар нар хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлэв. Хорооны дарга С.Даваасүрэн энэ үеэр, цаг үе, түүх өөр өөрийн сод хүмүүс, суут эрхэмүүдийнхээ гавъяа зүтгэл, үйл хэргээр бүтээгддэг юм байна хэмээн онцлон тэмдэглээд, даатгалын салбарыг хөгжүүлэхэд оруулсан түүний хөдөлмөр зүтгэлд гүнээ талархаж буйгаа илэрхийллээ. Тэрбээр өөрийн хянан тохиолдуулсан, түүхийн ухааны доктор Ж.Болдбаатарын “Монгол түмний сод хүмүүс” номын төр, аж ахуйн зүтгэлтнүүдийн тухай өгүүлсэн гуравдугаар ботийг шинэхэн Гавъяатад гардуулж, ирээдүйн олон олон гавъяат үйлстнүүдийн түүчээ болж буйг нь бэлгэдэн ерөөв.

“МИГ даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Бат-Орших санхүүгийн салбарт 40 жил тасралтгүй ажиллсаны сүүлийн 26 жил Даатгалын салбарт хүчин зүтгэж буй юм. Тэрээр Гавьяат эдийн засагч хэмээх алдарт хүртэл нь хамт олон болж нэгэн үйл хэргийг төлөө зүтгэсэн Даатгалын салбарынхан болон Хороонд талархан, цаашид гар, сэтгэл нийлэн, хөгжилд тэмүүлэн ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр Монгол улсад арилжааны даатгалын хууль, даатгалын мэргэжлийн оролцогчдын болон бусад даатгалтай холбоотой хуулийн ихэнхийнх нь ажлын хэсэгт ажиллаж, салбарын эрхзүйн орчныг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Гавъяат эдийн засагч Ж.Бат-Орших, энэ өндөр алдрыг би ажлын амжилтаараа хариулна гээд Хорооноос гаргаж буй аливаа бодлого, шийдвэрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, даатгалын салбарыг хөгжүүлэхэд бүхий л мэдлэг, боловсролоо зориулж ажиллахаа илэрхийлсэн юм. Даатгалын зах зээлийн оролцогчид, бодлого боловсруулагч, зохицуулагч байгууллагын хамтын хүчин чармайлтаар сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэрбээр дурдаж, олон нийт, даатгуулагчдын санхүүгийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд хаа хаанаа анхаарал хандуулах шаардлагатайг хэлэв. Мөн, салбарынхаа ирээдүйг маш өөдрөгөөр харж явдгаа шинэхэн Гавъяат тэмдэглээд, Хорооноос явуулж буй бодлого, зохицуулалтын дэмжлэгтэйгээр банкнаас бусад санхүүгийн зах зээлүүдэд бүгдэд нь 20-оос дээш хувиар өсөлт гарсан нь асар том дэвшил болохыг онцоллоо.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top