Өвлийн олимпийн хамгаалагчид шинэ төрлийн вирусын халдвар авчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 22

БНСУ-ын Пёнчанд XXIII өвлийн олимп зохион байгуулагдсан билээ. Пёнчаны тоглолтод 92 орны 2,5 мянга гаруй тамирчин 15 спортын төрлөөр 102 багц медалийн төлөө өрсөлдсөн юм. Тэгвэл Өвлийн олимпийн хамгаалалтанд ажиллаж байсан хүмүүсийн ихэнх нь бөөлжис хүрэх,  гүйлгэх шинж тэмдэг бүхий шинэ вирусын халдвар авсан байна. Одоогийн байдлаар 41 хүн эмнэлэгт хэвтэж байгаа гэнэ. Халдвар авсан хамгаалагчдын оронд 900 гаруй цэргийнхнийг хамгаалалтад ажиллуулж байгаа аж. Халдвар авсан хүмүүс олимпийн хотхонд биш залуучуудын төвд нь ажиллаж байжээ.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top