Сэргээшийг санаатай хэрэглэсэн эсэхийг магадалдаг эмчтэй болно

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 22

ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисс, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын Спортын анагаах ухааны Эрдэм шинжилгээний алба хамтран хэрэгжүүлэх “Үндэсний допингийн эсрэг байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ удаагийн төсөл ЮНЕСКО-ийн Спорт дахь допингийн хэрэглээг бууруулах нь сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа гуравдахь удаагийн төсөл ажээ. Төслийн зорилго нь тамирчны эрүүл мэнд, нэр төрийг хамгаалах, цэвэр шударга спортыг бий болгоход допинг хэрэглэх тамирчинг шийтгэх бус хэрэглэхээс нь өмнө мэдээллээр хангах, мэдлэг эзэмшүүлэх, сургалт сурталчилгааг тогтворжуулахад оршиж байгаа юм.

Төслийн талаар Спортын анагаах ухааны Эрдэм шинжилгээний албаны эмч  Ч.Насанбат: Үндэсний хэмжээний төсөл. Допингийн хяналтын ажилтнаар 20 хүнийг бэлтгэнэ. Сургагч багш нар Дэлхийн допингийн агентлагаас  ирнэ. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүд бэлтгэгдэж сертификат гардаж авна.  Мөн тамирчин Допингийн эмийн жагсаалтад багтсан эмийг мэдэхгүйгээсээ болоод ч юм уу ямар нэгэн байдлаар хэтрүүлэн хэрэглэх тохиолдол ирдэг. Ийм үед түүнийг нь магадлах ёстой. Сургалтын хүрээнд мэргэжлийн таван эмч бэлтгэгдэнэ. Допингийн эм бэлмдмэлийг өвчний учраас тогтоосон уу үгүй юу гэдгийг тогтоодог эмч нартай болно” гэсэн юм.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top