Маргаашийн дотор ээжүүдийн 50 мянган төгрөг дансанд нь орно

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 22

Засгийн газраас энэ оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж буй “Цалинтай ээж” хөтөлбөрийн хоёрдугаар сарын 50 мянган төгрөг болон хүүхдийн мөнгийг бүртгэлтэй данс руу нь шилжүүлж эхэлжээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны албаны эх сурвалжийн мэдээлснээр  ””Хоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг 23-ны өдрөөс шилжүүлнэ. Энэ долоо хоногт бүх шилжүүлгийг дуусгана”” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, маргаашийн дотор "Цалинтай ээж"-үүдэд олгогдох энэ сарын 50 мянга бүрэн олгогдож дуусах нь ээ.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top