Т.Энхболд: Нэр бүхий улс төрчдийг хуулийн байгууллагаар шалгуулна

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 05

Дархан-Уул аймгийн иргэн Т.Энхболд өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, нэр бүхий улс төрчдийг хуулийн байгууллагаар шалгуулахаар болсноо мэдэгдлээ. Тэрбээр Дархан-Уул аймагт Ахмадын байр бариулахаар хөөцөлдөж явах үедээ, Монгол Улс дампуурч буйг ойлгосон гэнэ. Монгол улсын дампууралд МАН, АН-аас гадна Дархан-Уул аймгийн Засаг дарга болон тус аймгаас нэр дэвшигч УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарын буруу их бий аж. Тэрбээр,

-Монгол улс дампуурлын ирмэгт ирчихсэн, ард иргэд ядуу байгаа учраас Монголыг сайн сайхан авч явна гэсэн МАН, АН-ын эрх бүхий хүмүүсийг Тагнуул, Цагдаа, АТГ зэргээр шалгуулахаар өгч байгаа юм. Ер нь би Дархан-Уул аймагт Ахмадын орон сууц барьж өгөх гэж дөрвөн жил явахдаа Монгол Улс дампуурлын ирмэгт тулсаныг харж, мэдсэн. Тиймээс Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид,

-Эх орон ард түмэн маань ядуурч байгаа нь нүдэн дээр илт харагдаж байгаа тул Монгол улсыг зохиомлоор дампууралд хүргэсэн, ард иргэдийг ядууралд хүргэж цөхрөөсөн, ахмад настнаа хууран мэхэлж гомдоосон, эх хүүхдийг сэтгэл санааны хямралд унагасан, эх орноо сэндийчиж ард түмэнтэй нь уйлуулж чадсан Ан, МАН-ийн нэр длр ард түмнийг хууран мэхлэх замаар төрийн мэдэлд гарсан мэдэлтнүүлийг доорх үндэслэлээр шалгуулж байна. Үүнд. АН-аас Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, З.Энхболд, Ч.сайханбилэг, Л.Гансүх, Д.Зоригт, С.Баярцогт, Д.Эрдэнэбат,  МАН-аас М.Энхболд, Д.Хаянхярваа..,  Мөн дээр нь УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, Дархан-Уул аймгийн Засаг дарга н.Насанбат... нарыг шалгуулахаар өгч байна... хэмээлээ.

Мөн тэрбээр хуулийн байгууллагад тэдгээр улс төрчдийг чиглэл чиглэлд хамруулан шалгуулахаар өгч байгаа гэлээ. Мөн  өөрийн амь насыг хамгаалуулахын тулд Цагдаагийн Ерөнхий газрын дарга хурандаа С.Баатаржавт хандаж бичсэн өргөдлөө уншиж танилцуулсан юм.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.9.40.161) 2018 оны 03 сарын 06

nemergui dee

0  |  0
Зочин (59.153.112.137) 2018 оны 03 сарын 05

Тодорхой баримт мэдээлэлтэй асуудлыг шалгуулахад айгаад байх юм байхгүй.Энэ бол улс эх орон ард иргэдийнхээ төлөө хийж байгаа онц чухал ажил.Бүгд дэмжинэ.

0  |  0
Top