Гамшгийн орон зайн мэдээллийн сан байгуулна

2018 оны 03 сарын 14

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа билээ.

 Төслийн хүрээнд “Гамшгийн мэдээлэл солилцох системд суурилсан гамшгийн орон зайн мэдээллийн сангийн хэрэглээ” сургалтыг  2018 оны 03 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд “Жаргалант” давтан сургалт, сэргээн заслын төвд зохион байгууллаа.

 Сургалтанд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газар, төв орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын зарлан мэдээлэл, холбооны асуудал хариуцсан нийт 40 гаруй алба хаагч хамрагдсан юм.

 Улсын хэмжээнд тохиолдож байгаа гамшиг, ослын бүртгэлийг сайжруулах, төв, орон нутгийн мэргэжилтэн, алба хаагчдын мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилготой  сургалтаар гамшгийн мэдээлэл солилцох системд суурилсан гамшгийн орон зайн мэдээллийн санг хэрхэн ашиглах,  гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагааны Япон улсын туршлага зэрэг сэдвээр “Жайка” олон улсын байгууллагын төслийн багийн мэргэжилтнүүд болон ОБЕГ-ын холбогдох газрын мэргэжилтнүүд сургалт хийсэн юм.

ОБЕГ-ын харьяа “Гамшгийн шуурхай удирдлага зарлан мэдээллийн төв” нь  гамшиг, ослын мэдээллийг бүртгэх, харилцан мэдээлэл солилцох, боловсруулалт, дүн шинжилгээ хийх, бодлого шийдвэрт тусгах чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор “Гамшгийн орон зайн мэдээллийн сан” байгуулахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.  

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top