Солонгосын Ерөнхийлөгч асан И Мён Пакийг дөнгөж сая баривчилжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 23

Солонгосын 17 дахь ерөнхийлөгч И Мён Пакийг өнөө өглөө баривчилжээ. Өдгөө тэрбээр 78 настай билээ. "Хюнда" барилгын компанийн захирлаар ажиллаж байсан, 14 болон 15 дахь удаагийн Улсын их хуралд сонгогдож байсан. Мөн Сөүл хотын 32 дахь захирагчаар ажиллаж байсан юм. 2007 оны 12 сарын 19-нд БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаар тус улсын ерөнхийлөгчийн албанд томилогджээ.

Түүнийг маш олон хэрэгт буруутгаж байгаагийн дотор гол ял нь төрийн мөнгийг шамшигдуулсан, хээл хахууль авсан хэрэгт сэжиглэгдэж байгаа аж. Бүр тодорхой хэлбэл, 11 тэрбум воны авилга, 35 тэрбум воны нууц хөрөнгө буюу бохир мөнгөн хөрөнгийн хэргээр түүнийг байцаахаар болжээ. И Мён Пак өмнө нь сонгуулийн үеэр зөрчил гаргаж, шүүхээс ял сонссон зөвлөхөө гадаад руу зугтаалгаж байсан гэдэг бөгөөд тэрхүү шүүх ажиллагааны үймээн шуугианы үеэр парламентын гишүүнээс өөрийн хүсэлтээр огцорч байсан удаатай.  

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.229.123.39) 2018 оны 03 сарын 23

Huulia mash sain heregjuuldeg uls ornii turshlaga sudalmaar yum.

0  |  0
и(103.26.195.55) 2018 оны 03 сарын 23

Энэ асуудалтай холбоотойгоор Ч. Хүрэлбаатарыг Хотгорын уурхайг солонгосуудад зарсан асуудлаар шалгаач ээ.

0  |  0
zochin(202.9.40.45) 2018 оны 03 сарын 23

Hobdin uurhai yu boloh bol Hurelbaatar gishuun holbogdood bsn

0  |  0
Ма(45.117.35.4) 2018 оны 03 сарын 23

Энэ хүний бичсэн номыг уншиж байсан юм байна

0  |  0
Top