НОЦТОЙ БАРИМТ №5: С.Зоригийн аллагын цорын ганц гэрч Б.Булганд эрүү шүүлт тулган, дарамталсан байж болзошгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 19

С.Зориг агсны гэргий Б.Булган Тагнуулын ерөнхий газарт дуудагдан очиж, нууцын баталгаанд гарын үсэг зурсан нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Тэрбээр энэ талаар хэвлэлийнхэнд ямар ч мэдээлэл өгөөгүй бөгөөд харин түүний өмгөөлөгч Ц.Гүенбат “Мөрдөн байцаалтын нууцыг задалчих вий гэж гарын үсэг зуруулсан” гэдгийг тодорхой хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, ТЕГ-ын зүгээс С.Зоригийн хэрэгтэй холбоотой аль нэгэн нууцыг задруулахаас тун болгоомжилж байна гэсэн үг юм.

Түүнээс биш Б.Булганыг дахин байцаах шаардлага үүсээгүй бөгөөд Б.Булган ч өөрийн өгсөн мэдүүлгээс буцсан зүйл байхгүй гэдгийг өмгөөлөгч нь тодотгожээ.

Тэгвэл С.Зоригийн аллагын хэрэгт хөндлөнгөөс хяналт тавьж, дүгнэлт хийсэн Олон улсын парламентын холбооны зүгээс С.Зоригийн аллагын хэргийн цорын ганц гэрч болох хатагтай Б.Булганг хатуу эрүү шүүлт тулган, дарамталсан байх магадлалтайг олж мэджээ.

ОУПХ-ны зүгээс хэрэгтэй танилцах төлөөлөгчдийг хамгийн анх Монгол Улсад 2001 онд томилсон. Тэрхүү эхний төлөөлөгчдийн дүгнэлтэд энэ талаар тун тодорхой өгүүлсэн байдаг аж. “Монгол Улсад 1990-ээд оны үед өрнөсөн ардчилсан хөдөлгөөний эцэг хэмээн олонд танигдсан, УИХ-ын гишүүн, дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч агсан Санжаасүрэнгийн Зориг 1998 оны 10 дугаар сарын 2-нд бусдын гарт амиа алдсан. Тухайн үед Монгол Улсад Эвслийн Засгийн газар огцорч, улс төр үймэн, дараагийн Ерөнхий сайдыг сонгох яриа ид өрнөж байжээ. Амь үрэгддэг тэр өдөр нь С.Зоригийн нэрийг уг албан тушаалд дэвшүүлэх талаар яригдаж байсан байна. Үүнээс үүдэн энэхүү аллагыг улс төрийн сэдэлтэй байсан гэх таамаг гарсан ба өөр хувилбарууд ч мөн яригддаг. Гэхдээ эдгээрийн алийг нь ч албан ёсоор үгүйсгэсэн мэдэгдэл хийгдээгүй” гэж тэрхүү дүгнэлтэд бичжээ.

Тодруулбал, тухайн үед засгийн эрх солигдож, халаа сэлгээ ихээр хийгдсэн байсан ч Монголын эрх баригчид хэргийг илрүүлнэ гэсэн итгэл найдвараар дүүрэн байлаа. Тэд хэргийн баримт нотолгоо хангалттай бөгөөд холбогдох мэдээллийг олон шугамаар баталгаажуулж байгаа хэмээн мэдэгдэж байв. Хууль, хүчний байгууллагаас хэргийг мөрдөн шалгах хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Мөн Монголын парламентын холбогдох дэд хороо мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих, дэмжлэг үзүүлэх, ажиглалт хийх чиглэлээр ажилласан. Аллага үйлдсэн этгээдийг олж илрүүлэн, шударга шүүхээр оруулахын төлөө бүхий л хүчин чармайлтаа гаргаж байгаа хэмээн Монгол Улсын холбогдох эрх мэдэлтэн, албан тушаалтнууд удаа дараа батлан хэлж байсан.

Гэтэл хэрэг өнөөдрийг болтол илэрсэнгүй. Хэрэг илрэх хангалттай боломжтой байтал яагаад өдий хүртэл хэргийг илрүүлсэнгүй вэ гэдэг баримт олон улсын байгууллагын төлөөлөгчдийн анхаарлыг татсан байна. Түүгээр ч зогсохгүй, амьд гэрч нь байсаар байтал хэргийг илрүүлэх ажиллагаа хэт сунжирч, зарим баримт, мөрдөн шалгалтын нөхцөл байдлыг өөрчилж, нууцалсаар ирсэн нь энэхүү хэргийг бүрхэгдүүлэн, зохиомлоор хэрэг хүлээлгэх замаар хэргийг хаах, захиалагчийг нуун дарагдуулах сонирхол байна гэж тэд үзжээ.

Ингээд 2017 оны есдүгээр сард Монгол Улсад дахин төлөөлөгчид томилон ирүүлжээ.

Тэд уг хэргийг сайтар халхавчилсан улс төрийн аллага гэдгийг энэхүү томилолтынхоо эцэст хийсэн гол дүгнэлт байв. Учир нь мөрдөн шалгах ажиллагаанд ахиц, үр дүн гарахгүй байгаад нөлөөлж буй хүчин зүйлсийн нэг нь улс төрчдийн хөндлөнгийн оролцоо болохыг төлөөлөгчид онцолсон.

Бүр тодорхой хэлбэл, Монголын хууль хүч, тагнуулын байгууллагын зүгээс хэргийг зохиомлоор илрүүлж, үүнтэй холбоотой баримт сэлт бүрдүүлэх зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байх бүрэн боломжтой гэдгийг дурджээ.

Одоогоор хэрэг хүлээж, ял сонсоод буй гурван этгээд нь С.Зоригийн хэргийн жинхэнэ хэрэгтнүүд мөн эсэх нь эргэлзээтэй. Тэднийг эрүү шүүлт тулган, ял тулгах замаар хэрэг хүлээлгэсэн байж магадгүй гэдгийг төлөөлөгчид дүгнэлтээрээ удаа дараа баталжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны хамгийн эхний үеэс эхлэх маш их алдаа гарсныг ч санаатай үйлдэл байсан гэж үзэх боломжтой гэнэ. Олон хүний хөлөөс хэргийн газрын ул мөр баларсан, цорын ганц гэрчийг цагдан хорьж, эрүү шүүлт тулгасан байх магадлалтай гэдгийг тэд олж мэджээ.

 

Монголын эрх баригчид 2015-2017 оны хооронд хэргийг нууцаас гаргах болон хэргийг илрүүлэх чиглэлээр зохих арга хэмжээг авч байгаа гэдэгт итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх тал дээр ямар ч ахиц дэвшил гаргаагүй. Гэхдээ сэжигтнүүдийг баривчилж, цагдан хорьжээ. Мөн аллагад оролцсон гэдгийг нь хүлээн зөвшөөрүүлэхийн тулд тэдэнд эрүү шүүлт тулгасан байх магадлалтай. Тэдний дунд Зориг агсны гэргий, хэргийн цорын ганц гэрч, хатагтай Банзрагчийн Булган байсан. Түүнийг эрүү шүүлт тулгасантай дүйцэхүйц нөхцөл байдалд ганцааранг нь цагдан хорьж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж байжээ. Тэгсэн атлаа хатагтай Булганд төлөвлөсөн ялыг хэрэгсэхгүй болгож, сулласан хэдий ч гадаад улс руу зорчих эрхийг нь түр хасч, хууль зүйн тодорхой үндэслэлгүйгээр хатуу хараа хяналтад байлгаж байна гэжээ.

Энэ дүгнэлт нь үнэн байсныг хатагтай Б.Булганг дуудаж, нууцын баталгаан дээр гарын үсэг зуруулсан ТЕГ-ын үйлдлээс харагдаж байна. Үнэхээр Б.Булганыг Монголын хууль, тагнуулын байгууллага өөрсдийн хатуу хараа хяналт, дарамт шахалтын дор байлгаж, хэргийг зохиомлоор илрүүлэх үйлдэлдээ ашигласан юм биш биз ээ гэх эргэлзээ олон нийтийн дунд төрж байна.

 

Б.Хурцболд

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гоо(27.123.212.134) 2018 оны 04 сарын 26

Manan bui tsagt илрэхгүйййй зак

0  |  0
llllllll(66.181.181.169) 2018 оны 04 сарын 22

Bulgan chini Aldarjav gej zartai hunii ehner baisan hun. Odoo Aldarjav nas barsan. Ter ued Aldarjaviin oroltsoo baisan bolov uu?

0  |  0
zochin(74.82.17.58) 2018 оны 04 сарын 19

Tagnuuliinhan.Elbegdorjiin.daalgavraar.zohiomol.hereg.uusgesen.tsoryn.gants.gerchee.shuuh.hurald.oruulahgui.baij.boloh.uu.

0  |  0
Иргэн(202.9.40.69) 2018 оны 04 сарын 19

Ийм олныг үймүүлсэн балай юм нийтэлж байгаа танай сайтад итгэл алдарлаа.

0  |  0
L(203.91.117.8) 2018 оны 04 сарын 19

Ug ni tsoriin gats l gerch shuu

0  |  0
irgen(103.206.195.163) 2018 оны 04 сарын 19

hatagtai bulgan baihdaa yahav dee, kkkk. ugee olj bich.

0  |  0
Иргэн(66.181.182.180) 2018 оны 04 сарын 19

Энэ БУЛГАН гэдэг балай авгай бол С.ЗОРИГИЙН албан ёсны эхнэр биш.. Зүгээр хамтран амьдрагч байж байгаад зориудаар бусдын даалгавараар С.Заригийн амь насыг нь хөнөөлгөсөн нөхөр юм биш үү... Аймаар хүүхэн...

0  |  0
зочин(66.181.189.220) 2018 оны 04 сарын 19

Булган гэж амьд гэрч байхад өөр юу хэрэгтэй юм болдоо

0  |  0
Зочин(202.179.27.29) 2018 оны 04 сарын 19

энэ авгай хэл амтай юм байгаа биз дээ,үнэн мөнийг илчилвэл бүүр ард түмэн хамгаална биз дээ,ийм утгагүй логикоор ард иргэдийн тархийг угаасаар ганц Зориг гэгчийн хэргээс болж өчнөөн хүн амь насаа алдаад,төдий хэрийн хүн амьдын хагацал үзчээд байгаа биз дээ

0  |  0
ТЖ(202.179.4.186) 2018 оны 04 сарын 19

энэ авгай угээ хэлэх болоогуй Юм байхдаа мууч гэсэн нохор чинь ухчихээд байна шуудээ

0  |  0
Зочин(139.5.217.57) 2018 оны 04 сарын 19

Монголын шүүх цагдаа тагнуул хүчний байгууллага энэ хүнээс хамааралтай болчих гэж Ганцхан хүн монголын төр хууль хүчнийхнийг муур хулгана болгочих ч гэж дээ

0  |  0
ХУРГАН ЗОДООН (202.9.40.150) 2018 оны 04 сарын 19

Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм орлогч дарга В.Рэнцэндоржийгоо “зодож” баруун гары нь хугалсан хэрэг энэ сарын 9-нд Central Tower-ийн 17 давхарт нэгэн VIP өрөөнд болсон ба тухайн үед УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд С.Гансэлэмийн хамт байсан аж Орлогч В.Рэнцэндорж нь одоогоор нэгэн хувийн эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд өчигдөр өмгөөлөгч авсан, хуулийн байгууллагад гомдол гаргахаар төлөвлөж байгаа аж.

0  |  0
Top