Үс засуулбал өнгө зүс сайжирна

2018 оны 04 сарын 21

Хаврын адаг Улаан луу сар Гурван хөх мэнгэтэй Харагчин хонь өдөр

  • Аргын тооллын: 2018.4.21, Бямба гараг
  • Билгийн тооллын: 6
  • Наран ургах шингэх: 05.52-19.50
  • Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top