Мөрдөн байцаах албаны шинэ барилгын шав тавих ёслол боллоо

2018 оны 04 сарын 21

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны шинэ барилгын шав тавих ёслолын ажиллагаа /2018.04.20/ боллоо.

БНМАУ-ын Дотоод явдлын яамны сайдын 1946 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 504 дүгээр тушаалаар Улсын цагдан сэргийлэх газрын Гүйцэтгэх нэгдүгээр хэлтсийн харьяанд Мөрдөн байцаар группыг байгуулснаар Мөрдөн байцаах алба байгуулагдсан түүхтэй.

Албаны барилга нь анх 1938 онд тоосгон ханатай модон хучилт бүхий хоёр давхраар баригдаж, 1956 онд гурван давхар болгон өргөтгөж байжээ. Уг барилгад 1988 онд Мөрдөн байцаах алба орж 2018 оны гуравдугаар сарын 23-ны өдрийг хүртэл 30 жил үйл ажиллагаа явуулж иржээ.

Эл байшингийн суурин дээр шинээр барих есөн давхар барилга нь мэдүүлэг авах зориулалт бүхий 24 өрөө, хурал, сургалтын танхим, фитнес, албаны бэлтгэлийн танхимуудтай, хурдан муудах эд мөрийн баримтыг хадгалах зориулалт бүхий хөргүүрийн агуулах, гэмт хэргийн холбогдолтой эд мөрийн баримт агуулах өрөө бүхий мөрдөн байцаах албаны ажлын онцлогт тохирсон, алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулсан, албаны бэлэн байдлыг бүрэн хангасан байхаар зураг төслийг нь боловсруулжээ. Барилгын ажлыг энэ сарын 5-нд эхлүүлсэн бөгөөд ирэх 12 дугаар сард ашиглалтад оруулах зорилтыг тавин “Билгүүн Монгол констракшн” компанийнхан гүйцэтгэж байна.

Image may contain: one or more people

Барилгын шав тавих ёслолын ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав, ЦЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд, Мөрдөн байцаах албаны ахмадын зөвлөлийн төлөөлөл, алба хаагчид болон “Билгүүн Монгол констракшн” компанийн хамт олон оролцлоо.

Image may contain: 10 people, people smiling, people sitting

Image may contain: 1 person, standing and outdoor

Image may contain: 8 people, people smiling, people standing and outdoor

Image may contain: one or more people

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Annemasse(86.70.51.134) 2018 оны 04 сарын 22

Hulgaichuudaa hotoos gargaj shuuh heregtei

0  |  0
Бат(64.119.21.220) 2018 оны 04 сарын 21

Нэг байгуулага нөхцлөө сайжруулаад орчин үеийн тансаг барилгатай болох нэг л хэрэг. Хотын төвийн тэр шамбааралдсан газар дахиж, шинээр 9 давхар байшин бариад түүнийг дагасан хөл үймээнээ яая гэж бодож байгаа хотын дарга Батболдоо гэж асуумаар санагдав. Нямдорж бол ийм юм ойлгохгүй болохоор хандаад ч хэрэггүй. Зүй нь иргэн миний саналаар бол Мөрдөн байцаах албаны байрыг хотоос захлуулан шилжүүлж газар олгоод тэр газраа чөлөөтэй зогсоол, ая тухтай орчин үүсгэсэн барилга барьсан бол гэж бодогдном. Бас байгалийн түүхийн муеейн барилгыг хотын төвөөс зайдуу яармаг тийш гэх мэтээр.

0  |  0
Top