Энэ сарын 28-нд”Генералуудын өдөр” тохионо

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 22

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж, алтан мөрдэстэй генералууддаа тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд ээлжлэн хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Одоогоос 74 жилийн өмнө буюу 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй. Монгол Улсын хэмжээнд нийт 170 гаруй генерал цолтон төрөн гарсан. Өдгөө алтан мөрдэстнүүдийн маань 90 гаруй нь амьд сэрүүн байна.  тэд Монгол Улсын төр, батлан хамгаалах бодлогын шинэчлэл, хууль сахиулах салбарт өөрсдийн арвин туршлага, мэдлэг оюунаа харамгүй зориулан улс, эх орныхоо хөгжил, дэвшил, тусгаар тогтнолын төлөө зүтгэж явна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэ(66.181.191.160) 2018 оны 04 сарын 23

Цол тэтгэврээ авсан болоо юм бишүү.Аваргын хэлдгээр ДЭМИЙ БААХАН ГАНГАН ГАЛБИРУУД. Эднээс одоо ганц нэг нь л ажил хийж буй ухаантай.Тэгж дольдогонож байснаас УУРХАЙЧДЫН ӨДӨР.ГАЛ СӨНӨӨГЧДИЙН ӨДӨР зэрэг алдар гавъяатнуудыг баярлуулмаар

0  |  0
Top