”Саруул” хорооллын 112 дугаар байранд гал гарч, нэг хүн нас барлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 22

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Саруул” хорооллын 112 дугаар байранд өчигдөр шөнө гал гарчээ. Гал гарсан тухай дуудлага шөнийн 00:01 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн байна.
Гүймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн ээлжийн бүрэлдэхүүн шуурхай очиж, есдүгээр  давхрын айлын том өрөө, тагт, 10, 11 давхарын айлын тагтан дээр эд зүйлс шатаж байсныг унтраажээ. Галын улмаас 27 настай эмэгтэй нас барсан байсныг холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн аж. Хорт утаажилтын бүсээс 64 том хүн, 24 хүүхдийг гаргаж, амь насыг нь аварчээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top