Д.Төмөрбаатар: МҮБХ-ны хуваагдлыг гуравдагч талаар шийдвэрлүүлэх хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 23

МҮБХ-ны хуваагдал, бөхчүүдийн маргаан олон нийтийн төдийгүй, Ерөнхийлөгчийн анхааралд өртөөд байна. Өнгөрсөн долоо хоногт хоёр хуваагдсан холбооны төлөөллүүд уулзаж, “Их-Эе”-ийг хуралдуулах талаар ярилцжээ.

Бөхчүүдийн хуваагдал талцалын талаар бөхийн үзэгчид, дэмжигчид янз бүрийн байр суурь илэрхийлж  байгаа ч бөхчүүд эвтэй байх  ёстой гэдэг дээр санал нэгдэж буй. Тэдний нэг япон судлаач, орчуулагч Д.Төмөрбаатар “Үндэсний бөх Монголын соёлын салшгүй хэсэг. Монгол түмэн олон зуун жилийн турш бөхчүүдээ хүндэлж ирсэн. Одоогийн үүсээд байгаа нөхцөл байдлаас харахад тийм амархан эвлэрэхгүй болов уу. Монгол бөхийн өргөө, МҮБХ-ны тэргүүн хэн байх нь дэндүү жижиг асуудал. Монголчууд нэгнийгээ хүлээн зөвшөөрдөггүй. Энэ бол аль ч салбарт байна. Бөхчүүд ард түмнээ хүндлэхгүй толгой дээр нь гарсан. Ард түмэн байж бөх бий гэдгийг ойлгохгүй, бөхчүүд байж ард түмэн оршдог гэж ойлгоод байна шүү дээ.  Бөхчүүдийн  ингэж бодох шалтгаан  ард түмэнд ч байж болох юм. Учир нь, нутгийн бөх  түрүүллээ, улсын цол авлаа гээд өндөр бай, шагналаа өгдөг. Эл хоёр алдааг засахгүйгээр бөхийн маргаан түр намжихаас японы сүмо шиг болохгүй.Бөхчүүдийн одоогийн хуваагдлыг хөндлөнгийн гуравдагч этгээд эрдэмтэн, судлаачид шударга хүмүүсийг оролцуулж шийдвэрлүүлэх хэрэгтэй. Японы сүмо бөх уналтад ороход хөндлөнгийн гуравдагч хүмүүс оролцож, асуудлыг шийдвэрлэж өгсний дараа холбооноос өөрсдөө гараад явчихсан” гэжээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Munkhjargal(66.181.161.80) 2018 оны 04 сарын 24

Buhiin urguug yndesnii buhiin holboonoos salgaad bie daasan baiguullga bolgochihvol margaan zogsono.ter nairaa ene ter bol holbooniihoo dyrmeer zohicuulagdana shyy de

0  |  0
Bayar(182.251.240.46) 2018 оны 04 сарын 23

Zail chi

0  |  0
BAYARAA(103.212.116.74) 2018 оны 04 сарын 23

Төсөл сонгон шалгаруулж ард олон болон бөхчүүдээс олонхийн дэмжлэг авч хамгийн үр дүнтэйг сонгох хэрэгтэй. Найраа, допинг , бөхчүүдийн ёс зүй сахилга бат, техник технологийн шинэчлэл,камержуулалт г.м

0  |  0
Zochin(202.21.106.147) 2018 оны 04 сарын 23

Unen hulhidah gej bn u Tumurbaatar

0  |  0
Top