Тоос та бидний эрүүл мэндийг сүйтгэж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 23

 Та бидний төдийлөн тоодоггүй "Тоос" тунч их аюул дагуулсан зүйл гэнэ. Анагаах ухааны тодорхойлсноор тоос нь агаарт удаан хугацаагаар чөлөөтэй хөвмөл байдлаар байх чадвартай, хатуу жижиг хэсгүүд аж. Тоос нь агаарт цацарсан, манан, утаа хэлбэрээр оршиж байдаг байна. 

Хамгийн аймшигтай нь хүний биед агаараас орсон тоос эхлээд хамар, төвөнх, гуурсан  хоолойн салбарласан бүдүүн хэсгээр дамжин орж, уушгины цулцан гуурсан хоолойн нарийн хэсгүүдэд гүнзгий нэвтрэн орж, цулцангийн дотоод гадаргууг бүрхэн гэмтээж, уушги тоосжих өвчнийг үүсгэж уушгины дотоод гадаргуугийн талбайг  багасгадаг гэнэ .

Мөн нарийн ширхэглэгт тоосонцрууд нь гуурсан хоолойн нарийн сүвүүдийг бөглөж, цулцанд орох хүчилтөрөгч бүхий цэвэр агаарыг саатуулж, уушги мөгөөрсөн хоолойн үрэвсэлт (уушгины хатгалгаа, бронхит гэх мэт) өвчнийг үүсгэн хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна.

 Мөн тоос нь уушгин дах цусны эргэлтийн агаар солилцдог гүн хэсэгт тогтох аюултай байдаг ба 10 микрометрээс бага хэмжээтэй тоосны богино (1-24 цаг) ба урт хугацааны (хэдэн жилийн) нөлөөлөл нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог талаар мэргэжилтнүүд онцолж байна.

Зүрхний эсвэл уушгины өвчтэй хүмүүс, тухайлбал зүрхний архаг өвчин, титэм судас, гуурсан хоолойн багтраа өвчтэй хүн, өндөр настнууд, хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд тоосонцорт илүү мэдрэмтгий байдаг аж. Нүд үрэвсэх, хамар битүүрэх, хоолой сэрвэгнэх, ханиалгах, амьсгал давчдах зэрэг нь тоосны нөлөөнд өртсөний нэг шинж тэмдэг гэнэ.

Хүүхдийн илүүдэл жинд тоос нөлөөлдөг

Тоос зурган илэрцүүд

Бага насны хүүхдийн таргалалтанд гэр ахуйн тоос тоосонцор нөлөөлдөг гэсэн сонирхолтой нэгэн дүгнэлт судалгааг Дьюкийн их сургуулийн эрдэмтэн судлаачид хийсэн байна. Тэдний хийсэн судалгаагаар гэрийн тоос тоосонцорт таргалалтанд нөлөөлөх уураг агуулагддаг болох нь тогтоогдсон байна. АНУ-ын Дьюкийн их сургуулийн эрдэмтдийн мэдээлж байгаагаар гэр ахуйн тоос тоосонцорт PPARgamma  гэх уургийн гол хүлээн авагч агуулагддаг, энэ нь бага насны хүүхдийн таргалалтанд шууд нөлөөлдөг  байна. Тослох

материал, шингэн болон хуванцар материалд PPARgamma гэх уураг  агуулагддаг. Уг уураг нь хүний бие организм дахь  өөх тосны бодисын солилцоог зохицуулдаг байна. Харин гэр ахуйн тоос тоосонцорт агуулагдах энэ уураг нь бодисын солилцоог зохицуулах гол үүргээсээ гажиж таргалуулдаг гэж тэдгээр эрдэмтэд үзжээ. Тухайлбал тэдний хийсэн судалгаагаар  бага насны хүүхдүүд өдөрт 50 миллиграмм орчим гэр ахуйн тоосыг шингээдэг байна. Гэр ахуйн тоос тоосонцорт агуулагдах 30-28 органик нийлмэл   бодис нь PPARgamma уургийн гол хүлээн авагчийг өдөөж эсрэг үйлдэлд оруулж улмаар таргалуулдаг гэсэн дүгнэлтийг хийсэн байна.

 Улаанбаатарын агаар дахь тоосжилт өндөр байна

Улаанбаатар хотын агаар дахь тоосонцрын 2014 оны жилийн дундаж агууламж 64 мкг/м3-д хүрч агаарын чанарын стандарт дах хүлцэх хэмжээтэй харьцуулахад 2.6 дахин их гарч байсан судалгаа буй. Үүнээс хойш жилийн жилд тоос, тоосонцрын хэмжээ нийслэлийн. зарим хэсэгт нэмэгдсээр байгаа юм. Тухайлбал, 100 айл орчим дахь агаарын тоосонцор асар өндөр байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. .

Тоос үүсгэх эх үүсвэрүүд:

•  Дулааны цахилгаан станцууд

•  Халаалтын зуухнууд

•  Мод, нүүрс түлэх

•  Авто тээврийн хэрэгслүүд

•  Хучилтгүй зам, сул хөрс шороо

•  Ой хээрийн түймэр

•  Баригдаж буй барилга, байгууламжууд

•  Элс, хайрганы орд газрууд

•  Тоосго, цемент, блокны үйлдвэрүүд

•  Металлургийн үйлдвэр

 Тоосгүй хотын төлөө туршлага судалъя

Тоос зурган илэрцүүд

Өндөр хөгжилтэй хотууд тоос, тоосонцроос ангижрахын тулд түүхий нүүрсний хэрэглээг зогсоон хийн түлшийг өргөнөөр хэрэглэдэг болсон ба бохирдуулагч бодис гаргаж буй эх үүсвэр бүрийг хяналтанд оруулдаг ажээ. Мөн тээврийн хэрэгсэлд хяналт тавихын тулд тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгч, ашиглагч, түлшний чанар, хяналт, байцаагчийн талаар нарийн журам тогтоож өгсөн байна. Хотын тоосжилтонд тавих хяналтыг сайжруулах, тоосыг бууруулахын тулд ойжуулалт, нэг хүнд ноогдох бүсийн талбайг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэнээр амжилтанд хүрсэн байгаа юм. Улаанбаатарчууд бид ч гэсэн өвөл зуны алинд нь тоосжилт болон бохирдлыг багасгахын тулд иргэн бүр хичээх хэрэгтэй биз ээ.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
УБ(139.5.216.250) 2018 оны 04 сарын 24

уг нь том цэцэрлэгт хүрээлэнгүүд барих ёстой байлаа гэвч мөнгөнд нугасгүй дарга нар тоос татуулсан машин ихтэй, цементээр дүүрсэн хог новштой хоыг байгуулжээ.

0  |  0
mgl(202.179.11.230) 2018 оны 04 сарын 23

sul shoroo ih baigaa ni avtomashin ba salhiar agaart degdej baina, mun ene shoroo usaar zuugduj zam ruu orood mashinii duguigaar agaart ih tsatsagdaj baina. uuniig zogsoomoor baih yum.

0  |  0
Зочин(122.201.22.5) 2018 оны 04 сарын 23

Хот суурин газарт тоос тоосонцорыг бууруулах гэж мод ногоон ургамал тарьдаг биз дээ. Гэтэл хотод тарьсан модоо цагаан юм гардаг, нар хаадаг гээд хуга хуга тайраад бараг үндэс үлдээгээд байдаг сонин мода дэлгэрлээ шүү. Энийг болиулах арга хэмжээ авмаар байх юм. Энд Ялангуяа СӨХ их үүрэг рольтой оролцоод байх болж. Бид 1 мод ургуулах гэж хичнээн хөдөлмөр цаг хугацаа зардаг билээ дээ. Харамсмаар байна

0  |  0
Top