Төрсөн эгчийгээ боомилж хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 23

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Саруул хотхонд өнгөрөгч амралтын өдрөөр гал гарч, 27 настай эмэгтэй  амиа алдсан тухай мэдээлэл гараад байгаа билээ. Улмаар амиа алдсан эмэгтэйг угаартсан байж болзошгүй гэх таамаг гарч буй. Тэгвэл энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Тус байранд гарсан галын шалтгааныг олж тогтоосон. Амиа алдсан бүсгүйн хувьд угаартаж бус бусдын гарт амь насаа алдсан байсан. Тодруулбал, 27 настай эмэгтэйг төрсөн дүү болох 19 настай Б нь өөрийн найз 20 настай Э-тэй хамтран боомилж хөнөөсөн ба гэмт этгээдүүд хийсэн хэргээ нуун далдлахын тулд тус байранд гал тавьсан болох нь тогтоогдсон" гэлээ. Эл хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж харьяаллын дагуу шалгаж байгаа бөгөөд гэмт этгээдүүдийг ШШГЕГ-ын Хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа аж.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
g(66.181.161.21) 2018 оны 04 сарын 24

Arain dendvv yuma sxan egchiigee xonooj bdag mal yum da

0  |  0
Zochin(122.201.22.182) 2018 оны 04 сарын 23

Баянзүрх дүүрэг гэж ннг хогийн тантан байна даа дандаа хогийн хулгайчууд байдаг юм уу хаашаа юм

0  |  0
Top