Номын сангууд үнэгүй карт нээж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 23

Өнөөдөр дэлхий номын өдөр. НҮБ-ын Соёл, урлагийн хорооноос жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ныг “Дэлхийн номын өдөр” болгон зарласан байдаг. БСШУС-ын сайдын шийдвэрээр Дэлхийн номын өдрийг 4-р сарын 20-ноос 25-нд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ хүрээнд “Бид номонд дуртай” өдөрлөгийн нээлт, Дэлхийн номын өдөрт зориулсан цуврал багц арга хэмжээнүүд болжээ. Мөн өнөөдөр Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж буй нийтийн номын санд уншигчийн картыг үнэгүй нээж байгаа юм байна. Хүүхдийн төв номын санд “Үндэсний өв соёлоо дээдлэхүй” сэдэвт морин хуурын тоглолт, лекц, хүүхдийн зохиолч П.Наранбаатартай зохиолч, уншигчийн уулзалт, “Эртэч хүүхэд” хэлэлцүүлэг, үдшийн уншлага, номын үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээнүүд зохиогдож байна.

А.Түвшин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top