Энэтхэг улс эмэгтэйчүүдийг наймаалах гэмт хэргээ хянаж дийлэхээ больжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 23

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгийн их зөрчдөг улсыг тодруулах санал асуулга явуулахад Афганистан улс тэргүүлжээ. Эмэгтэйчүүдийг хүчирхийлэх явдал гаарсан, эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг орхигдуулдаг, ядуурал өндөр хувьтай зэрэг нь тус улсыг ийм нэр зүүх гол шалтгаан болсон байна. Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Пакистан улс Афганистаны хамт эмэгтэйчүүдийн эрхийг хамгийн их зөрчдөг орнуудын жагсаалтыг тэргүүлсэн байна. Үр хөндөлт, эмэгтэйчүүдийг наймаалах гэмт хэргээ хянаж дийлэхээ больсон Энэтхэг улс дөрөвдүгээрт орсон байна.  

Олон улсын мэдээллийн хэрэгслүүд Афганистаны талаар эерэг агуулгатай мэдээ, нийтлэл гаргахаа больж, өдөр бүр алан хядлага, дээрэм тонуул, хүчирхийллийн тухай таагүй мэдээ хүмүүсийн чихэнд хүрэх болсон нь олон улсын хүний эрх, жендерийн асуудал эрхэлсэн мэргэжилтнүүдийг түгшээж, дэлхийн анхаарал татсан томоохон асуудал болжээ.

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top